Өнөөдрийн Монгол банкны ханшаар ам. долларын төгрөгтэй харьцах ханш 1994 төгрөг байна. Тэгвэл сар орчмын өмнө бичсэн “Ганцхан Пирошки нэг сая доллар болсон түүх” нийтлэлд дурдсан Dream Positive компанийн залуусын авахаар болсон хөрөнгө оруулалт өнөөдрийн ханшаар 1,9 тэрбум төгрөгтэй тэнцэх аж.
Хэдийгээр аравдугаар сарын 1-ний өдөр эхний хөрөнгө оруулалт орж ирэх тухай яригдаж байсан ч зарим зүйлс хараахан бэлэн болоогүй учраас түр хугацаагаар хойшлоод байгаа юм байна.
Харин энэ хооронд бид Dream Positive компанид хөрөнгө оруулахаар болсон Энэтхэгийн тэрбумтан Паван Бакери эрхэмтэй ярилцаж, залуус энэ хугацаанд юу хийсэн тухай нэхэн сурвалжиллаа. Нэг зүйлийг сонирхуулахад залуус шинэхэн оффистой болжээ.
Өмнөх нийтлэлд бид Паван Бакеригийн тухай огтхон ч дурдалгүйгээр өнгөрүүлсэн бол одоо танд илүү ойлгомжтой мэдээллийг хүргэх гэж байна.
1959 онд Энэтхэгт байгуулагдсан Бакери Групп нь тус улсын хамгийн итгэл даасан, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд байр сууриа эзэлсэн байгууллага болжээ. Өнөөдрийг хүртэл хугацаанд тус групп Энэтхэгийн Гужарат мужийн хамгийн том хот, өмнө нь нийслэл байсан Ахмедабад хотод 2,3 сая метр квадрат зай талбайг эзлэх барилга байгууламж ашиглалтад оруулсан байна.
Бакери группийн барьсан барилга, ашиглалтад оруулсан хотхонуудыг харахад орчны тохижуулалтад тун ихээр анхаардаг нь харагдах аж. Баригдсан барилга бүрийн дэргэд мод бий.
Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс гадна Бакери гэр бүлийн авч явдаг нэг том бизнес байдаг аж. Энэ нь одоо Dream Positive компанид хөрөнгө оруулах шийдвэр гаргасан ноён Паван Бакеригийн төрсөн ах Ахал Бакеригийн удирддаг Symphony компани юм.
Энэ компани өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агааржуулагч, ус халаагч үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том компани аж. Тэр ч бүү хэл 2000 онд Symphony-ийн танилцуулсан Сумо нэртэй агааржуулагч Гиннесийн номонд дэлхийн хамгийн том агааржуулагч гэж бичигдэж байсан түүхтэй.
Магадгүй та Энэтхэгийн энэ компани яаж яваад Dream Positive-той холбогдсон юм бол гэж гайхаж болох юм. Компанийн залуус өнгөрсөн зуны турш хаанаас хөрөнгө оруулагч олох тухай толгойгоо гашилгаж, гаднын хөрөнгө оруулагчид руу хэдэн зуун цахим шуудан илгээжээ.
Харин ингэж яваад үүсгэн байгуулагчдын нэг М.Бат өөрийн дотнын найз CMS группын гүйцэтгэх захирал Г.Бат-Очиртой уулзсан юм. CMS групп нь дээр дурдсан Symphony компаниас агааржуулагч оруулж ирдэг аж.
Өнөөдөр дэлхий нийтэд Symphony компанийн агааржуулагч зах зээл дээрх бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс гурав дахин хямд, арав дахин бага эрчим хүч зарцуулдаг, химийн бодис ашигладаггүй гэдгээрээ танигджээ.
Та бүхэн ноён Паван Бакеритэй хийсэн ярилцлагыг сонирхоно уу. Skype ашиглан хийсэн ярилцлага чанарын шаардлага хангахгүй байсан учраас бүтнээр оруулаагүй болно
Сайн байна уу, та өөрийнхөө тухай товчхон танилцуулаач?
-MIT-д боловсрол эзэмшсэн, АНУ-аас эх орондоо эргэж ирээд программ хангамжийн компани байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж байлаа. Гужаратад байгуулагдсан Бакери групп бол манай гэр бүлийн бизнес л дээ. Бид үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 60 гаруй жилийн түүхтэй. Би одоо группын ерөнхийлөгчийн албыг хашдаг.
Анх Dreаm Positive компанийг хэн танд танилцуулсан юм бэ?
-Миний өсөж төрсөн Ахмедабад хотын найз маань Монголд алтны уурхай ажиллуулдаг юм л даа. Тэр найз маань таньдаг Монгол хүнээрээ дамжуулж анх биднийг уулзуулж байлаа.
Dream Rewards аппликейшн зах зээл дээр байгаа ижил концепцуудаас юугаараа ялгаатай гэж та бодож байна?
-Үндсэндээ Dream Rewards аппликейшн бусдаас ялгаатай нь зар сурталчилгаа байршуулах боломжтой, судалгаа хийдэг, дээрээс нь GPS-д суурилсан, хэрэглэгчдэд шагнал урамшуулал олгох концепцыг бодит амьдралд хэрэгжүүлсэн нь надад таалагдсан. Энэ бүхний ачаар бид зорилтот зах зээлдээ хүрэхэд илүү хялбар юм.
Технологийн салбарт мэргэшсэн, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжилтэн болсон та Dream Positve-ийн залуусыг хэрхэн үнэлж байна?
- Dream Positive компанийн залуусын хүсэл эрмэлзэл, гайхалтай бизнес төлөвлөгөө зэрэг нь том давуу тал болсон гэж би бодож байна. Хамгийн чухал нь тэдний гаргаж ирсэн шинэ санаа байсан. Дахин давтагдашгүй санааг гаргасан учраас тун боломжтой санагдсан. Нэг зүйлийг хэлэхэд залуус тун чадварлаг ярьдаг.
Та анх Dream Rewards аппликейшн зөвхөн дотоодын биш, харин гаднын зах зээлд амжилтад хүрнэ гэж үзсэн гэсэн. Компанийн залуус ч гэсэн ийм богино хугацаанд дэлхийн зах зээлд гарах ажлыг эхлүүлнэ гэж төсөөлөөгүй байх. Та энэ аппликейшн олон улсад ямар амжилтад хүрнэ гэж бодож байгаа вэ?
- Монгол улс цөөн хүн амтай. Гэсэн хэдий ч энэ аппликейшн Монголын зах зээлд боломжтой гэж би үзэж байгаа. Тэгвэл Dream Rewards аппликейшнийг Энэтхэгийн зах зээлд гаргах тухай төсөөлөөд үзье. Энд 1,3 тэрбум хүн амьдарч байна, цаашид ч улам өсөх болно шүү дээ. Хэрэглэгчдийн зах зээл хаана ч ижил учраас дэлхийн өөр аль ч улсад энэ аппликейшнийг гаргаж болно.
Монгол улс таны анхаарлыг татах болсон шалтгаан юу вэ? Магадгүй шинэ үеийн Монгол залуусын шинэлэг санаа байсан юм болов уу...
- Тийм ээ, би Монгол залуусыг маш өндөр чадамжтай гэж боддог. Өндөр боловсролтой, чадварлаг залуус олон байна. Маш олон Монголчууд гадаадад сурч боловсорч, дэлхийн томоохон компаниудад ажиллаж байна. Тийм ч учраас л миний сонирхол ийш чиглэсэн байх.
Монголын технологийн салбарт ажилладаг залуусын тухай та юу хэлэх вэ?
- Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр би Хонконгт хэсэг залуустай уулзсан юм. Миний хувьд технологийн салбарт хүчин зүтгэж байгаа Монгол залуус тун ухаалаг, чадамж өндөртэй санагдсан. Тиймээс тун их боломж байгаа.
Цаг гарган бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ноён Паваны ярианаас та Dream Rewards аппликейшнийг гаднын зах зээлд гаргах тухай ойлгосон байх. Тэгвэл Dream Positive компанийн залуус StartUp Mongolia байгууллагаас бэлтгэдэг Гарааны бизнес нэвтрүүлэгт оролцох үеэрээ гаднын орнуудад бүтээгдэхүүнээ танилцуулах тухай ярьж байжээ.
Үндсэндээ Монгол аппликейшний зах зээлд Dream Rewards-ын залуус цахиур хагалан гарч ирж байна
Хөтлөгч Око БНХАУ-д боловсрол эзэмшсэн, компанийн гүйцэтгэх захирал М.Баяржавхлангаас яагаад урд хөршид бүтээгдэхүүнээ гаргах тухай бодоогүй юм бэ, гэж асуухад “Хамгийн чухал нь манай бүтээгдэхүүний үүсэл нь Монголд байх ёстой гэж бид үзсэн. Хэдийгээр Хятадын зах зээл асар том ч гэсэн яг үүнтэй адил нэг зах зээл бий. Тэр нь Энэтхэг юм. Хэмжээгээрээ Хятадаас ялгагдахгүй ч гэсэн тэнд мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгжиж байна. Тиймээс Энэтхэгийг бид дараагийн зах зээл гэж үзэж байгаа” гэжээ.
Тийм ч учраас залуус Энэтхэгийн тэрбумтантай холбогдож, хангалттай хөрөнгө оруулалт авах нь ойлгомжтой болсон. Гэхдээ компанийн төв байр энд биш өөр газарт байрлах тухай яригдаж байгаа аж.
Үүний бэлтгэл ажлын хүрээнд үүсгэн байгуулагчдын нэг М.Бат өнгөрсөн мягмар гаригт Сингапурыг зорьжээ. Төгсгөлд нь сонирхуулахад өнгөрсөн долоо хоногт Юнител группээс ивээн тэтгэсэн “StartUp Train” үйл ажиллагаанд залуус шинэхэн санаагаараа амжилттай оролцсон аж.
Улаанбаатараас Эрдэнэт, Эрдэнэтээс Улаанбаатар хүртэл гурван өдөр, хоёр шөнийн хугацаанд 30 гаруй залуус шинэ санаагаа хэрхэн амьдруулах вэ, гэдэг ажлыг хийсэн юм. Тэдний дунд Dream Positive компанийн залуус Чинжүү нэртэй шинэхэн аппликейшнээр оролцжээ.
Энэ аппликейшн нь кино театрын үйлчилгээг нэгтгэсэн, Монгол кинонд үзэгчид өөрсдөө үнэлгээ өгдөг системийг бүтээх үндсэн зорилготой. Та өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зургаан кино театрын бүхий л үйлчилгээг нэг л аппликейшнээр дамжуулан авах боломжтой болох юм.
Чинжүү аппликейшний санаа хоёрдугаар байр эзэлсэн бол жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, шаардлагатай үйлчилгээ, мэргэжлийн эмч нартай холбогдох гээд олон төрлийн үйлчилгээг агуулсан “ЭЭЖ” аппликейшн нэгдүгээр байрт, бараа бүтээгдэхүүн,үйлчилгээг ямар ч дамжлагагүйгээр худалдаалан үйлчлэх буюу борлуулагчдад өөрийн хэв маягаа бүрдүүлж болохуйц боломж олгох InCart аппликейшн гуравдугаар байрт оржээ.
Dream Rewards компани Сингапурт төв байраа байгуулах ажил амжилттай болсны дараа Энэтхэгээс хөрөнгө оруулалт орж ирнэ, энэ хугацаанд ноён Паван дахиад Монгол ирнэ, Чинжүү нэртэй аппликейшн ч цааш хөгжсөөр нэг л өдөр бид кино үзэхийн тулд утсаа гаргаж ирээд Чинжүүг ашигладаг болно.
Үндсэндээ Монгол аппликейшний зах зээлд Dream Positive-ын залуус цахиур хагалан гарч ирж байна. Цаашид юу болох бол?