Залуу Зураач Н.Гүнчинсүрэнгийн “Сэтгэгдэл” нэртэй хөрөг зургийн бие даасан үзэсгэлэн есдүгээр сарын 21- ний өдөр Bluemoon art галерейд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд зураачийн 40 орчим бүтээл дэлгэгдсэн юм. Бүтээлүүд нь эгэл жирийн дүрээс эхлэн түүхэн болон олны танил эрхмүүдийн хөргүүдээс бүрдсэн. Мөн зураач хөрөг зургууддаа бодит хүнийг дүрслэхээс гадна тухайн хүний дотоод ертөнц болон мэргэжлийн онцлогийг илүү тусгажээ.
Арга ажиллагааны хувьд бодит реалист чиглэлээр гол төлөв бүтээлүүдээ туурвисан нь үзэгчдэд илүү ойрхон сэтгэгдэл төрүүлмээр. Тэрээр Монгол улсын Дүрслэх Урлагийн сургуулийг сурч төгсөөд Красноярскийн Урлагийн академид суралцаж төгсжээ.
“Сэтгэгдэл” үзэсгэлэн нь залуу зураач Н.Гүнчинсүрэнгийн дөрөв дэх бие даасан үзэсгэлэн бөгөөд есдүгээр сарын 21- 31 хооронд Bluemoon art галерейн танхимд үргэлжлэх юм.