“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” компанийн ТУЗ-ийн гишүүдийг пүрэв гарагийн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцуулав. Олон сар ярьсны үндсэн дээр өнгөрсөн тавдугаар сард тус компанийг байгуулсан. Нийслэлээс дангаар болон хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх ихэнх төсөл, хөтөлбөрийн тооцоо судалгааг хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх үүргийг эл компани хүлээж буй.
ТУЗ-д нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нараас гадна хувийн хэвшлээс Монголын хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батсайхан, “General Electric” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Ц.Түмэнцогт, “Голомт” санхүүгийн группийн захирал Л.Болормаа нарыг сонгожээ.
Харин хараат бус гишүүдэд МУИС-ийн Эдийн засгийн ухааны тэнхимийн багш Ч.Хашчулуун, Монголын ТХХТ-ийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал С.Бэхбат, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми нар багтаж байна.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” компани нь өөрийн үндсэн орлогоос гадна улсын болон нийслэлийн төсвөөс төслийн хөрөнгө оруулалтад зориулан компанид хуваарилсан хөрөнгө, компанийн үнэт цаасыг гадаад, дотоод зах зээлд нээлттэй болон хаалттай хүрээнд гаргах аж.
Орлого, хөрөнгө оруулалтын зээл, хандив, тусламжаар орсон бүх орлогыг Хөгжлийн санд төвлөрүүлж, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг хүлээжээ.
Б.Бямба