Та хэзээ нэгэн цагт өөрийгөө жолооддог машин осолдоход хэн хариуцлага хүлээх тухай бодож байсан уу? Үнэндээ өөрийгөө жолооддог системийг бүтээсэн ч гэсэн осол, эндэгдэл болоход хэн хариуцлага хүлээх нь тодорхой болохгүй бол яасан ч хэрэглээнд нэвтрэхгүй.
Тэгвэл бусад машин үйлдвэрлэгч, өөрийгөө жолоодох технологийг хөгжүүлэгчдээс Volvo хариуцлага үүрнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн анхдагч нь боллоо.
Шведийн автомашин үйлдвэрлэгч энэ компани өөрсдийнх нь бүтээсэн өөрийгөө жолоодох машинууд ирээдүйд осол гаргавал хариуцлагыг нь үүрэх тухай Autoblog.com мэдээлсэн юм.
Өнөөдөр олон компанийн хөгжүүлж буй энэ технологи тодорхой хугацаанд, хязгаарлагдмал зам дээр тун амжилттай хэрэгжиж байгаа. Харин яг одоо байгааг нь шууд хэрэглээнд нэвтрүүлэхэд ямар үр дагавар гарахыг бид мэдэхгүй.
Мэдээж хэрэг Volvo ч гэсэн өөрсдийн автомат жолоодлогын системийг хөгжүүлж байгаа
Гэхдээ Volvo-ийн гаргасан шийдвэр хоёр сайн талтай. Нэгдүгээрт компани өөрсдийн гаргаж буй бүтээгдэхүүндээ огтхон ч эргэлзэхгүй байна гэдгээ илэрхийлж байгаа учир хэрэглэгчид таатай хүлээж авна.
Хоёрдугаарт ингэж түрүүлж дуугарснаар Volvo бусад компаниудыг ч гэсэн хүчилж байгаа хэрэг юм. Ингээд бүх компани ийм хариуцлага хүлээх тухай хүлээн зөвшөөрвөл хэрэглэгчдэд л ашигтай.
Учир нь осол боллоо гэхэд хариуцах эзэн байна гэсэн үг төдийгүй хамгийн гол нь хэн осол гаргахыг хүсэх билээ, тэгэхээр хамгийн чанартай бүтээгдэхүүн тэдний гараас гарна гэсэн үг юм.