ЗХУ-ын домогт жанжин, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалд
зориулсан хөшөө, музейг сэргээн засварлаж, шинэчлэн нээлтийг нь өчигдөр хийлээ.
Маршал Г.К.Жуков нь дэлхийн II дайнд Германы фашистуудыг болон 1939 онд манай
улсын зүүн хилээр орж ирэхийг завдсан Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялахад
гарамгай гавьяа байгуулсан цэргийн жанжин гэдгийг дунд насныхан андахгүй байх.
Г.К.Жуковын дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд оролцсон ОХУ-аас
манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Говорин “1939 онд Монгол,
Зөвлөлтийн дайчид хамтран тулалдсан Халх голын тулаанд Оросын 10 мянга,
Монголын 600 орчим дайчид халуун амиа алдсаныг бид мартаагүй. Халх голын
ялалтын 40 жилийн ойд зориулан Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын
төв гудамжинд дурсгалын хөшөө цогцолбор байгуулахаар шийдвэрлэсний дагуу энэ
музей, дурсгалын хөшөөг байгуулсан түүхтэй.
Харин ирэх жил Халх голын ялалтын 70 жилийн ой тохионо. Энэ ойг угтаж Монгол
Улсын болон ОХУ-ын Батлан хамгаалах яам, НЗДТГ хамтран шинэчлэн сайжруулахаар
болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард музейг шинэчлэн өргөжүүлэх, талбайг тохижуулах
ажлын нээлтийг хийсэн билээ” гэв.
Г.К.Жуковын дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэнг сайжруулах хөрөнгийг ОХУ-аас
гаргасан бөгөөд талбайд шинээр мод бут суулгаж, хогийн сав, чулуун сандал
зэргээр тохижуулж, талбайг нь чулуун хавтангаар бүрсэн байв. Цэцэрлэгт
хүрээлэнгийн нээлтэд Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч
генерал Ц.Тогоо нарын албаны хүмүүсээс гадна ОХУ-ын ЗХЖШ-ын I орлогч, дэслэгч
генерал А.Г.Бурутин нар болон ОХУ-ын харьяат манай улсад ажиллаж амьдарч байгаа
иргэд оролцсон юм.
Г.Цолмон