Сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо өсөж, чимээгүй тахлын хэмжээнд очоод байна. Дэлхий дээр жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож, 3.8 сая хүн энэ өвчнөөр хорвоог орхиж байна.
Орчин үеийн амьдралын хэмнэлээс үүдэн таргалалт ихэсч байгаа нь чихрийн шижин өвчний нэг шалтгаан болоод байна.
Манай улсад 2009 оны байдлаар 60 гаруй мянган хүн энэ өвчнөөр өвчилсөн гэсэн судалгаа байдаг бөгөөд оношлогдоогүй хүмүүс үүнээс ч их байх магадлалтай аж.
Улсын клиникийн төв эмнэлэгт жилдээ 5000 гаруй хүн чихрийн шижин гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлдэг зэрэг тоо баримтаас энэ өвчин хэр их газар авсныг харж болно.
ЧИХРИЙН ШИЖИН ХЭВ ШИНЖ ХОЁРООР АНХ ОНОШЛОГДОЖ БУЙ ХҮМҮҮСИЙН 90 ХУВЬ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ
Таргалалт буюу биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл өндөр. Чихрийн шижин хэв шинж хоёроор анх оношлогдож буй хүмүүсийн 90 хувь нь биеийн жингийн илүүдэл, таргалалттай байдаг. Үүнээс гадна чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлд:
- 35-аас дээш нас
- Таргалалт болон илүүдэл жин
- Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол
- Цусны сахарын шинжилгээнд өмнө нь өөрчлөлттэй гарсан хүмүүс
- Цусны даралт ихсэх өвчин, зүрхний эмгэгтэй хүмүүс
- Хорт зуршил буюу архи, тамхи хэрэглэдэг боловсорсон
- Жирэмсэн үедээ цусны сахар ихсэж байсан эсвэл 4 кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан бол энэ өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг байна.
БИЕИЙН ЖИНГЭЭ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАРИХАД ЭМГҮЙГЭЭР ЧИХРИЙН ШИЖИНГ 80 ХУВИАР ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Насанд хүрэгчдийн өвчин судлалын төвийн дотрын их эмч С.Отгонтуяа чихрийн шижин өвчин, түүнээс үүсэх хүндрэл, хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөгөөг өгч байна.
Сүүлийн үед чихрийн шижин өвчин дэлхий дахинаа залуужих хандлагатай байна. Жил бүр залуучуудын гурван хувь нь чихрийн шижин хэв шинж нэгээр өвчилж байна. Дэлхий дээр 10 секунд тутамд хоёр хүн шинээр чихрийн шижин өвчнөөр өвчилж, нэг хүн энэ өвчнөөр нас барж байна. Өөрөөр хэлбэл энэ өвчин, өвчнөөс үүсэх хүндрэл чимээгүй тахлын хэмжээнд оччихсон.
Чихрийн шижин өвчний улмаас нэгдүгээрт даралт ихсэх өвчинтэй болдог. Даралт ихсэх өвчтэй хүмүүс чихрийн шижин өвчнөөс үүдэж даралт ихсэж байна уу үгүй юу гэдгээ ялгадаггүй. Ингэснээрээ дураараа эм хэрэглэдэг. Эмийг зохисгүй хэрэглэснээс үүдэн илүү хүндрэл учирч болно. Тиймээс өрхийн эмнэлэгтээ үзүүлж, чихрийн шижин мөн эсэхийг шалгуулах хэрэгтэй. Ингээд тодруулчих юм бол чихрийн шижингээс үүдсэн хүндрэл, нас баралт багасна, урьдчилан сэргийлнэ гэсэн үг.
Дараагийн хүндрэл нь тархинд цус харвалт. Сахарын өвчнөөс болоод цусан дахь өөх тосны хэмжээ ихэсдэг. Үүнээс болж цусан хангамж алдагдаж тархинд цус харвадаг. Тэгэхээр хэрэв чихрийн шижин өвчтэй бол цус шингэлэх эм хэрэглэх хэрэгтэй болдог.
Үүнээс гадна нүдний хараа муудах, сохрох, тархинд цус харвах, зүрхний эмгэг, бөөрний эмгэг дутагдал, захын мэдрэлийн эмгэг, хөлийн шарх үүсэх зэрэг хүндрэлүүд бий.
Сүүлийн үед таргалалт маш их болж байна. Таргалалт гээд ярихаар Монголчууд нэгнийгээ биендээ таарсан махтай, боломжийн байна гэдэг. Гэтэл хөл, гар нь хэвийн байсан ч хэвлийгээрээ таргалсан байдаг. Энэ нь эрсдэлтэй. Таргалаад ирэхээр инсулин дөжрөл үүсдэг. Ингэхээр цусан дахь сахараа зохицуулж чадахгүй болдог гэсэн үг. Биеийн жингээ 10 хувиар бууруулахад чихрийн шижинээр өвдөх эрсдлээ 50 хувиар бууруулдаг гэж үздэг. Тэгэхээр хамгийн гол нь биеийн жингээ хэвийн хэмжээнд барих, өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй байдаг.
Хэрэв чихрийн шижин өвчтэй байх магадлалтай гээд шинжилгээ өгсөн тохиолдолд цусан дахь сахарын хэмжээ 15 ммоль/л-ээс их байвал чихрийн шижинтэй гэсэн үг. Энэ тохиолдолд цусан дахь сахараа зохицуулдаг эм болон тариа хэрэглэдэг. Хэрэв хүндрээгүй, эмчийн зааврын дагуу эмээ уувал бүрэн эдгэрэх боломжтой. Тэр бүү хэл сүүлийн үед биеийн жингээ хэвийн хэмжээнд барих юм бол ямар нэг эм уухгүйгээр чихрийн шижинг 80 хувь эмчлэх боломжтой гэдгийг дэлхий нийтээр зөвлөж байна.
ХЭРЭВ ТАНД ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЗААВАЛ ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨРЭЙ
- Их шээх-хоногт олон удаа шээх
- Байнга ам цангах – ам их цангаж, үргэлж уух юм хайх
- Ядарч сульдах-амархан ядрах
- Турах, жингээ алдах
- Хоол идсэн ч өлсөх мэдрэмж төрөх
- Арьс мэдэгдэхүйц хуурайших, загатнах
- Биед үүссэн аливаа шарх удаан эдгэх
- Идээт халдварт өртөмхий эмзэг болох
- Хараа муудах зэрэг шинж тэмдэг илэрч байвал та өрхийн эмнэлэгтээ хандаж шинжилгээ өгөх шаардлагатай.