БНХАУ-ын Гуанжоу хотноо Олон улсын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий конгресс өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өнгөрлөө.
Конгресст 120 улсын 260 төлөөлөгч оролцсон бөгөөд “Рио 2016” олимпийн наадмын өмнө болж буйгаараа онцлогтой уг хурлаар Олон улсын туялзуур сэлэмний холбооны дүрмийн зарим өөрчлөлтүүд, ирэх онуудад болох тэмцээнүүдийг зохион байгуулах хотыг тодруулах зэрэг олон асуудал хэлэлцсэн байна.
2017 оны ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Ливорно, мөн онд өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын Пловдив, 2018 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Вуши хотод тус тус зохиогдохоор болжээ.
Мөн “Рио 2016” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид уг конгресст оролцож наадмын бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна.
Энэхүү конгресст Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гантулга, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцсон бөгөөд конгрессоор Улаанбаатар хотноо өнгөрөгч есдүгээр сард болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий ассамблейн зохион байгуулалтанд онц үнэлгээ өгч, Олон улсын туялзуур сэлэмний холбооноос Монгол улсад Токиогийн олимпийн эрх олгох дэлхийн цомын тэмцээнийг эрэгтэй хүнд сэлэмний төрлөөр зохион байгуулах санал тавилаа.
Эх сурвалж: Монголын туялзуур сэлэмний холбоо