gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятад эзэнтэй үйлдвэрийн монгол оёдолчид ажил хаялаа

Нийгэм
2008-10-27
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-10-27

Оёдолчдын цайны цаг ТАВАН минут, бие засах цаг ГУРВАН минут, ажлын цаг наймаас дээш байдаг гэнэ

Хятадын 100 хувийн хө­рөнгө оруулалттай оёдлын "Хэнфэн" үйлдвэр монгол ажилчдаа нэгэн зэрэг халах болсон тухайгаа мэдэгджээ. Хан-Уул дүүргийн II хороо, "Савхи" хувьцаат компанийн байранд байрладаг тус оёд­лын үйлдвэр манай улсад үйл ажиллагаа явуулаад арваад жил болж байна. 2007 онд мянга гаруй ажилтантай бай­сан "Хэнфэн" компани өнөө­дөр 216 оёдолчинтой болжээ. Тэднийг аравдугаар сарын 31-нд ажлаас халах болсноо компанийн удирдлага тийн­хүү бичгээр мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд "АНУ-ын эдийн засгийн хямралын шууд нө­лөөллөөс тус компани нь бүтээгдэхүүнээ экспортлох боломжгүй болж үйлдвэрлэл зогсоход хүрлээ... цаашид ажил олгогчийн зүгээс хөдөл­мөрийн гэрээг сунгахгүй бо­лохыг мэдэгдье. Жич: захиалга авсан тохиолдолд үйлдвэр дахин ажиллах бол­но" гэж ажилчдыг төөрөг­дүүлсэн утгатай ажлаас ха­лах тухай мэдэгдэл гар­дуул­жээ.

Энэ байдлыг оёдолчид "Цалин олгохгүй, нутаг буцах гэсэн хятадуудын башир санаа" хэмээн ойлгож "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэл(ҮЭ)-д ханджээ. Учир нь сүүлийн өдрүүдэд үйлдвэ­рийн тоног төхөөрөмжийг контейнерт ачих болсон бай­на. Тус байгууллага Хан-Уул дүүргийн Соёлын төвд ажилчидтай хуралдаж, ямар хэлбэрээр, хэрхэн тэмцэх, үүнээс гарах ямар арга зам байгаагаа хэлэлцсэн юм. Энэ үеэр оёдолчин эмэгтэйчүүд хятад эздийнхээ дарамт, шахалтад яаж ажилладгаа ярьцгаалаа.

"Хэнфэн" компани зөвхөн өмд үйлдвэрлэж, гадагшаа экспортолдог юм байна. Ажилчид долоо хоногийн таван өдөрт 08.30-17.30 цаг хүртэл хөдөлмөрлөдөг гэнэ. Харин мягмар, пүрэв гаригт 02.00 цаг хүртэл ажилладаг байж. Тэд өдөрт 7-8 мянган ширхэг өмд оёдог байсан гэнэ. Харин одоо ажилчид тав дахин цөөрсөн болохоор тэр хэмжээгээр бүтээгдэхүүний гарц буурчээ. Ажилчдын са­рын цалин ердөө 55-108 мян­га. Хэрэв ажлаасаа хоцорч, өвчилж, чөлөө авбал халах юм уу 5-10 мянган төгрөгөөр торгодог байна. Ажлаас хал­сан тохиолдолд цалинг нь хааж, өөрийн хүсэлтээр өр­гөд­лөө өг гэж бичиг баримтыг нь барьцаалдаг гэнэ. Одоо тус байгууллагад ажлаас ха­лагдсан олон зуун хүний иргэ­ний үнэмлэх, нийгмийн даат­галын дэвтэр байгаа тухай оёдолчид ярилаа. Энэ мэт­чилэн дарамт мунддаггүй байна. Улмаар ажлын цагаар гаднаас нь цоожилж, хув­цасны өлгүүрийн түлхүүрийг нь өгөхгүй ажиллуулах то­хиол­дол энгийн үзэгдэл гэнэ. Гянданд байгаа мэт эрхээ боогдуулан ажилладаг тэд­гээр эмэгтэйчүүд амьдра­лын төлөө болохоор тэр бүгд­тэй эвлрэхээс өөр аргагүйдээ тэвчдэг хэмээн тайлбарлав. Дээрээс нь тэдний цайны цаг ердөө тавхан минут аж. Харин гуравхан минутад 00-д оро­хын тулд олон шат дамж­лагаар бичиг цаас бүрдүүлдэг гэнэ. Хэрэв үйлчлэгч дураа­раа ариун цэврийн өрөөг онгойлгож өгвөл түүнд арга хэмжээ авдаг хатуу "хууль" ноёрхжээ.

Үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь орон нутгийнхан. Өндөр цалин, орон байр, хоол ундны мөнгө хангалттай гэж амлаад, ажилтан шалгаруулж авахдаа голдуу 17-20 насны охидыг сонгодог байна. Тэд "Эмэгтэйчүүд нэрээ бодоод бие биедээ ярьдаггүй боло­хоос бэлгийн дарамтад өрт­дөг" хэмээв. Хөдөөнөөс ирсэн ажилчдыг хуучин машины гарааш байсан цонхгүй, це­мен­тэн шалтай хавчиг өрөөд байрлуулдаг аж. Нэг өрөөнд арван хүн амьдардаг бөгөөд тэд сард 60 мянган төгрөгийн түрээс төлдөг гэсэн.

"Эв санааны нэгдэл" ҮЭ нь дээрх асуудлуудыг шийд­вэрлүүлэхээр Нийгмийн хам­гаалал, хөдөлмөрийн яам, дүүргийн Засаг дарга болон цагдаагийн хэлтсийн дарга, Улсын мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүл­жээ.  Тэдний тавьж байгаа гол шаардлага нь тус компанийн үйл ажиллагааг мөрдөн шал­гаж, ажилчдыг ажилгүйдэл, хохиролгүй байх нөхцөлийг хангах гэнэ. Мөн хятад удирд­лагын дарамтаас зугтсан ажилчдын нийгмийн даат­галын дэвтэр, бичиг ба­римт, иргэний үнэмлэхүүдийг шүү­хийн нотлох баримт­тай­гаар хураан авч хамгаалахыг хүсчээ.

Улмаар тэд "Хэнфэн" компанийн ҮЭ ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахгүй байна гэж шүүмжиллээ. Учир нь ҮЭ-ийн дарга, гадаад ху­далдааны менежерийн албан тушаалтай П.Энхтайван ажилч­­дын татварын хуримт­лалаар үүссэн сан хөрөнгийг хувьдаа завшин ашигладаг гэнэ. Тиймээс тус дансны байршил аль банкинд, хэрхэн хадгалж буйг шалгаж өгөхийг цагдаагийн газарт улам­жил­сан байна.

"Эв санааны нэг­дэл" ТББ-ын дэд тэргүүн Х.Сувд "Ажилчдын цалин хөлсийг ямар тарифаар яаж бичиж байгаа нь тодорхой бус байна. Нийгмийн даатгалын бүрэн бичилт хийдэггүй юм байна. Ниймийн даатгал дээ­рээ бичилт хийлгэх гэхээр мөнгө орж ирээгүй байдаг гэнэ. Монголын үйлд­вэрчний эвлэл ажилчин ан­гийн эрх ашгийн төлөө ажил­лахгүй байна. Өнөөдөр энэ үйл ажиллагааг үйлдвэр до­торх ҮЭ зогсоож байх атал ажилч­дын цалингийн нэг ху­вийг авч байдаг. Энэ нь хаа­шаа, юунд, яаж зарцуулж бай­гаа нь то­дорхойгүй байна. ҮЭ-ийн байгууллагад хуримт­лагдсан мөнгийг ард түмний эрх аш­гийн төлөө ашиглах хэрэгтэй байна" гэлээ. Мөн тус ТББ-ын тэргүүн С.Эрдэнэ "Ажилчид халагдах юм бол тэдний тэт­гэмжийн хууль хэмжээг тог­тоож зургаан са­рын цалин олгуулахаар зэхэж байна. Компанийн зүгээс бидэнд ирүүлсэн албан мэ­дэг­дэлд "Монгол Улсын Засгийн газ­раас гадаа­даас ажиллах хүч авах квот тогтоож эрхээ ав­сан ком­паниудын жагсаалтад хамаа­рагдан одоогоор хэрэг­жил­тийн шатандаа явж байна" гэсэн байсан.

Харин захирал А.О.Фин нь оёдолчин хийх монгол ажилтан олдохгүй байна. Хойд Солонгосоос 300 ажилтан авах гэрээ хийсэн. Тэднийг ирэхээр үйлдвэр саадгүй ажиллана гэж байна лээ. Иймд тус компани иргэ­дийн эрх ашгийг хохироох замаар Хөдөлмөрийн тухай хуулийг алсын бодлого­той­гоор ноцтойгоор зөрчиж байна" гэв.

Ингээд хурлын үр дүнд ажилчид ажлын байраа буюу эд хөрөнгийг нь барьцаалж, ажил хаяхаар шийдэж, гарын үсгээ зурцгаалаа. Тэд товло­сон хугацаандаа буюу өнгөр­сөн баасан гаригт тэмцлээ илэрхийллээ. Гэхдээ ажлын байраа барьцаалсангүй. Учир нь дээрх шийдвэрийг мэдээ­гүй зарим оёдолчин ажилдаа очтол удирдлагууд нь цалин буухаар далимдуулж тэднийг цоожлоод, ажлыг нь хийлгүүл­жээ. Харин ажлаа хаясан 20 гаруй хүн  дүүргийн Засаг дарга дээрээ очиж, түүнд өгсөн албан бичгийн хариуг авах хуулийн хугацаа дуус­лаа гэж шаардахад Засаг дарга Д.Занданбат мэргэж­лийн комисс томилон үйлд­вэ­рийг шалгуулахаар болсон байна.

М.Мөнхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан