Оёдолчдын цайны цаг ТАВАН минут, бие засах цаг ГУРВАН минут, ажлын цаг наймаас дээш байдаг гэнэ
Хятадын 100 хувийн хөрөнгө
оруулалттай оёдлын "Хэнфэн" үйлдвэр монгол ажилчдаа нэгэн зэрэг халах
болсон тухайгаа мэдэгджээ. Хан-Уул дүүргийн II хороо, "Савхи"
хувьцаат компанийн байранд байрладаг тус оёдлын үйлдвэр манай улсад үйл
ажиллагаа явуулаад арваад жил болж байна. 2007 онд мянга гаруй ажилтантай байсан
"Хэнфэн" компани өнөөдөр 216 оёдолчинтой болжээ. Тэднийг аравдугаар
сарын 31-нд ажлаас халах болсноо компанийн удирдлага тийнхүү бичгээр мэдэгдсэн
байна. Уг мэдэгдэлд "АНУ-ын эдийн засгийн хямралын шууд нөлөөллөөс тус
компани нь бүтээгдэхүүнээ экспортлох боломжгүй болж үйлдвэрлэл зогсоход
хүрлээ... цаашид ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг сунгахгүй болохыг
мэдэгдье. Жич: захиалга авсан тохиолдолд үйлдвэр дахин ажиллах болно" гэж
ажилчдыг төөрөгдүүлсэн утгатай ажлаас халах тухай мэдэгдэл гардуулжээ.
Энэ байдлыг оёдолчид "Цалин олгохгүй, нутаг буцах гэсэн хятадуудын башир
санаа" хэмээн ойлгож "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэл(ҮЭ)-д
ханджээ. Учир нь сүүлийн өдрүүдэд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг контейнерт
ачих болсон байна. Тус байгууллага Хан-Уул дүүргийн Соёлын төвд ажилчидтай
хуралдаж, ямар хэлбэрээр, хэрхэн тэмцэх, үүнээс гарах ямар арга зам байгаагаа
хэлэлцсэн юм. Энэ үеэр оёдолчин эмэгтэйчүүд хятад эздийнхээ дарамт, шахалтад
яаж ажилладгаа ярьцгаалаа.
"Хэнфэн" компани зөвхөн өмд үйлдвэрлэж, гадагшаа экспортолдог юм байна. Ажилчид долоо хоногийн таван өдөрт 08.30-17.30 цаг хүртэл хөдөлмөрлөдөг гэнэ. Харин мягмар, пүрэв гаригт 02.00 цаг хүртэл ажилладаг байж. Тэд өдөрт 7-8 мянган ширхэг өмд оёдог байсан гэнэ. Харин одоо ажилчид тав дахин цөөрсөн болохоор тэр хэмжээгээр бүтээгдэхүүний гарц буурчээ. Ажилчдын сарын цалин ердөө 55-108 мянга. Хэрэв ажлаасаа хоцорч, өвчилж, чөлөө авбал халах юм уу 5-10 мянган төгрөгөөр торгодог байна. Ажлаас халсан тохиолдолд цалинг нь хааж, өөрийн хүсэлтээр өргөдлөө өг гэж бичиг баримтыг нь барьцаалдаг гэнэ. Одоо тус байгууллагад ажлаас халагдсан олон зуун хүний иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр байгаа тухай оёдолчид ярилаа. Энэ мэтчилэн дарамт мунддаггүй байна. Улмаар ажлын цагаар гаднаас нь цоожилж, хувцасны өлгүүрийн түлхүүрийг нь өгөхгүй ажиллуулах тохиолдол энгийн үзэгдэл гэнэ. Гянданд байгаа мэт эрхээ боогдуулан ажилладаг тэдгээр эмэгтэйчүүд амьдралын төлөө болохоор тэр бүгдтэй эвлрэхээс өөр аргагүйдээ тэвчдэг хэмээн тайлбарлав. Дээрээс нь тэдний цайны цаг ердөө тавхан минут аж. Харин гуравхан минутад 00-д орохын тулд олон шат дамжлагаар бичиг цаас бүрдүүлдэг гэнэ. Хэрэв үйлчлэгч дураараа ариун цэврийн өрөөг онгойлгож өгвөл түүнд арга хэмжээ авдаг хатуу "хууль" ноёрхжээ.
Үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь орон нутгийнхан. Өндөр цалин, орон байр, хоол ундны мөнгө хангалттай гэж амлаад, ажилтан шалгаруулж авахдаа голдуу 17-20 насны охидыг сонгодог байна. Тэд "Эмэгтэйчүүд нэрээ бодоод бие биедээ ярьдаггүй болохоос бэлгийн дарамтад өртдөг" хэмээв. Хөдөөнөөс ирсэн ажилчдыг хуучин машины гарааш байсан цонхгүй, цементэн шалтай хавчиг өрөөд байрлуулдаг аж. Нэг өрөөнд арван хүн амьдардаг бөгөөд тэд сард 60 мянган төгрөгийн түрээс төлдөг гэсэн.
"Эв санааны нэгдэл" ҮЭ нь дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, дүүргийн Засаг дарга болон цагдаагийн хэлтсийн дарга, Улсын мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүлжээ. Тэдний тавьж байгаа гол шаардлага нь тус компанийн үйл ажиллагааг мөрдөн шалгаж, ажилчдыг ажилгүйдэл, хохиролгүй байх нөхцөлийг хангах гэнэ. Мөн хятад удирдлагын дарамтаас зугтсан ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр, бичиг баримт, иргэний үнэмлэхүүдийг шүүхийн нотлох баримттайгаар хураан авч хамгаалахыг хүсчээ.
Улмаар тэд "Хэнфэн" компанийн ҮЭ ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахгүй байна гэж шүүмжиллээ. Учир нь ҮЭ-ийн дарга, гадаад худалдааны менежерийн албан тушаалтай П.Энхтайван ажилчдын татварын хуримтлалаар үүссэн сан хөрөнгийг хувьдаа завшин ашигладаг гэнэ. Тиймээс тус дансны байршил аль банкинд, хэрхэн хадгалж буйг шалгаж өгөхийг цагдаагийн газарт уламжилсан байна.
"Эв санааны нэгдэл" ТББ-ын дэд тэргүүн Х.Сувд "Ажилчдын цалин хөлсийг ямар тарифаар яаж бичиж байгаа нь тодорхой бус байна. Нийгмийн даатгалын бүрэн бичилт хийдэггүй юм байна. Ниймийн даатгал дээрээ бичилт хийлгэх гэхээр мөнгө орж ирээгүй байдаг гэнэ. Монголын үйлдвэрчний эвлэл ажилчин ангийн эрх ашгийн төлөө ажиллахгүй байна. Өнөөдөр энэ үйл ажиллагааг үйлдвэр доторх ҮЭ зогсоож байх атал ажилчдын цалингийн нэг хувийг авч байдаг. Энэ нь хаашаа, юунд, яаж зарцуулж байгаа нь тодорхойгүй байна. ҮЭ-ийн байгууллагад хуримтлагдсан мөнгийг ард түмний эрх ашгийн төлөө ашиглах хэрэгтэй байна" гэлээ. Мөн тус ТББ-ын тэргүүн С.Эрдэнэ "Ажилчид халагдах юм бол тэдний тэтгэмжийн хууль хэмжээг тогтоож зургаан сарын цалин олгуулахаар зэхэж байна. Компанийн зүгээс бидэнд ирүүлсэн албан мэдэгдэлд "Монгол Улсын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах квот тогтоож эрхээ авсан компаниудын жагсаалтад хамаарагдан одоогоор хэрэгжилтийн шатандаа явж байна" гэсэн байсан.
Харин захирал А.О.Фин нь оёдолчин хийх монгол ажилтан олдохгүй байна. Хойд Солонгосоос 300 ажилтан авах гэрээ хийсэн. Тэднийг ирэхээр үйлдвэр саадгүй ажиллана гэж байна лээ. Иймд тус компани иргэдийн эрх ашгийг хохироох замаар Хөдөлмөрийн тухай хуулийг алсын бодлоготойгоор ноцтойгоор зөрчиж байна" гэв.
Ингээд хурлын үр дүнд ажилчид ажлын
байраа буюу эд хөрөнгийг нь барьцаалж, ажил хаяхаар шийдэж, гарын үсгээ
зурцгаалаа. Тэд товлосон хугацаандаа буюу өнгөрсөн баасан гаригт тэмцлээ
илэрхийллээ. Гэхдээ ажлын байраа барьцаалсангүй. Учир нь дээрх шийдвэрийг мэдээгүй
зарим оёдолчин ажилдаа очтол удирдлагууд нь цалин буухаар далимдуулж тэднийг
цоожлоод, ажлыг нь хийлгүүлжээ. Харин ажлаа хаясан 20 гаруй хүн дүүргийн
Засаг дарга дээрээ очиж, түүнд өгсөн албан бичгийн хариуг авах хуулийн хугацаа
дууслаа гэж шаардахад Засаг дарга Д.Занданбат мэргэжлийн комисс томилон үйлдвэрийг
шалгуулахаар болсон байна.
М.Мөнхцэцэг