Халуун кофе, шинэхэн жигнэмэг, ногоон зүлэг, далайн эргийн үнэр тун ч таатай гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгвэл өглөө бүр эдгээрийн аль нэгийг нь үнэртэж сэрнэ гэдэг сонин биш гэж үү?
SensorWake компанийн бүтээл болох “Үнэрээр сэрээгч” төхөөрөмж яг ийм зүйлсийг санал болгож байна. Kickstarter дээр компани 50,000 евро олохыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Яг одоо үүнийг бичиж байхад компани 15,000 евро олоод байна.
Сонирхолтой нь тэд халуун кофе, шинэхэн жигнэмгээс гадна америк долларын үнэр ялгаруулах хуурцаг хүртэл санал болгох аж. Өнгөрсөн жилийн Google-ийн шинжлэх ухааны яармагийн “Шилдэг 15” бүтээлийн нэгээр шалгарсан энэ бүтээл худалдаанд 65 ам. долларын үнэтэй гарах юм байна.
65 ам. доллароор та хоёр ширхэг хуурцаг сонгох бөгөөд нэг хуурцаг нь дунджаар хоёр сар үнэрээ алдахгүй. Харин үнэр нь дууссаны дараа нэг бүр нь 7,50 ам. долларын хуурцгаас сонгоод байж болох нь.
Өглөө бүр мөнгөний үнэрээр сэрнэ гэдэг ч хачин л юм. Гэхдээ дуртай хүн бас байдаг болоод л ийм зүйл бүтээсэн биз ээ.