-Баян-Өлгий аймгаас мэдээлж байна-
Өнөөдөр аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал шуурхай хуралдаж Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдал тохиож байгаа баярт мөчид буюу 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 20 минутад Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эцэг Мотаны Бекболат, эх Алипбайн Амандых нарын 3 дахь охин болж мэндэлсэн Айжулдыз охинд аймгийн 2014 оны төсвийн давсан хэсгээс 70,0 сая төгрөг гаргаж, шинэ байраар шагнахаар шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан болох Баян-Өлгий аймгийн иргэд Б.Дашням, Б.Алтанцэцэг болон Х.Бахыт, У.Балдаурен нарын гэр бүлд мэндэлсэн 2 хүүхдийг тус бүр 3,0 сая төгрөг /Засгийн газраас/, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүрд нь 1,0 сая төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнан, алдаршуулах шийдвэр гаргалаа.
Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан болж өөр аймгуудад төрсөн Баян-Өлгий аймгийн уугуул 2 хүүхдийг шагнан алдаршуулахыг Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлд уламжлахаар боллоо.
Монголын үрс маш олон болтугай!