Орчин үед бүх зүйл л ухаалаг болж байна. Эдгээрийн нэг нь бидний байнгын хэрэглээ болох чихэвч бөгөөд одоо бүр гэрэлтдэг болжээ.
Хөгжим гэдэг бидний сэтгэлийг асар ихээр хөдөлгөдөг урлаг. Харин үүнийг гэрэлтүүлбэл бүр ч сонирхолтой
Glow гэх энэхүү чихэвч зах зээл дээр 127 ам. долларын үнэтэйгээр худалдаанд гарах бөгөөд зөвхөн гэрэлтээд зогсохгүй таны зүрхний хэмнэлийг хэмжих аж. Kickstarter дээр 173,455 ам. доллар босгож чадсан тэдний бүтээгдэхүүн эхний ээлжид хөрөнгө оруулсан хэрэглэгчдэд энэ долдугаар сард очих юм.
Нэг удаагийн цэнэглэлтээр найман цаг гэрэлтэх/цэнэггүй ч гэсэн сонсож болно/ Glow чихэвч улаан, ногоон, цэнхэр гэсэн гурван өнгөний сонголттой аж. Компанийн танилцуулга бичлэг дээр гарч байгаачлан “Хөгжим гэдэг бидний сэтгэлийг асар ихээр хөдөлгөдөг урлаг. Харин үүнийг гэрэлтүүлбэл бүр ч сонирхолтой” гэжээ.
Corning-ийн бүтээсэн Fibrance гэх материалыг ашигласны үндсэн дээр энэ чихэвч гэрэлтдэг болсон юм байна. Тиймээс нугалж, ороосон ч гэсэн чихэвч гэрэлтсээр байх аж. Гол нь гэрэлтэхдээ зүгээр л асаад байхгүй. Таны зүрхний хэмнэл, хөгжмийн хэмнэлд тохируулан тодорч, бүдгэрэх юм.
iOS-д зориулсан чихэвч маш олон байдаг учир компани эхний ээлжид Android хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийджээ. Гэхдээ тэд зах зээл дээр хэр амжилттай байхаас шалтгаалж iOS-д зориулсан загвар гаргах эсэхээ шийдэх юм байна.