Украины нийслэл Киев хотын оршин суугчид хотын дарга, прокурорууд болон Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн сайдыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Улсын Ерөнхий прокурорын газрын байрны өмнө цугласан 200 гаруй жагсагч прокурорууд болох Виталий Ярем, Олег Бачун нарыг огцрохыг шаардаж байгаа бөгөөд тэд "Прокурорын газрыг үгүй хийж байгаа Ярем, Бачун хоёрыг ажлаас нь хал Ерөнхийлөгчөө", "Авилгалч, хахуульчид" гэх мэт уриа лозунг барьсан байжээ.
Түүнчлэн 1000 гаруй хүмүүс Киев хотын захиргааны байрны өмнө цуглаж, “Цагаан алчуурын жагсаал” зохион байгуулав. Тэд хотын нийтийн тээвэр, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ нэмэгдэн тэтгэвэр, цалин тэтгэмж нэмэгдэхгүй байгаатай холбогдуулан Киев хотын дарга Виталий Кличког огцрохыг шаардаж байгаа аж.
Украины эдийн засгийг сэргээхэд 15 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж хэрэгтэй хэмээн олон улсын эдийн засагчид тооцоолсон юм.
Жагсаалд оролцогчид "Баяртай Виталий" гэсэн уриаг англи, орос, герман хэл дээр бичсэн байна. Сануулахад Виталий Кличко олон жил Герман улсад амьдарч байсан юм.
Жагсагчид цагаан алчуур барьсан байгаа нь боксийн спортод дасгалжуулагч тэмцээнийг зогсоон ялагдал хүлээж буйгаа илэрхийлэхдээ цагаан алчуур шиддэг байна. Мэргэжлийн боксоор олон жил хичээллэж байсан Кличког ажлаа хүлээлгэн өгөхийг ийнхүү шаардав.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Кличко жагсагчидтай хэлэлцээ хийхээр оролдсон боловч амжилтад хүрээгүй гэнэ.
Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн сайдыг огцруулах жагсаалд уурхайчид оролцож байгаа юм. Тэд сайд Владимир Демчишин албан үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байгаагаас гадна Украины ашиг сонирхолыг хамгаалж чадахгүй байгаа гэж үзэж байна.
Түүнчлэн жагсагчдын мэдээлж буйгаар уурхайчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш цалингаа аваагүй аж.

Эх сурвалж: Ukraine news