НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар
- Хөрөнгө бүртгэлээс хасах, хөрөнгө бүртгэн авах тухай,
- Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалт,
- Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай,
- Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам,
- Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, байрьж байгуулах журмыг хэлэлцэн баталлаа.
НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан.
Энэ хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын сонгуулийг 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай арга зүйн туслалцааг үзүүлж, зардлыг батлагдсан төсвөөс гаргаж, ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталж, сонгуулийн хэсгийн хороодыг энэ сарын 23-ны дотор байгуулж, үйл ажиллагааг нь нэгтгэн удирдаж, сонгуулийг холбогдож хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулахыг сонгуулийн Нэгдсэн хороонд үүрэг болгов.