Дөрөвхөн настай балчир охиныг зодож амь насыг нь хөнөөсөн бусармаг хэрэг гарч олныг цочирдууллаа.
Жиргээчид, болсон үйл явдалд эмгэнэж буйгаа илэрхийлэн гэмт хэргийн золиос болсон дөрвөн настай бяцхан охинд хүндэтгэл үзүүлж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэхээр болжээ. Ингэхдээ хоёрдугаар сарын 28-ны 18:00 цагаас Зайсан дахь Бурхан Багшийн хөшөөний хажууд цуглан зул өргөх юм байна. Энэ үйлдлээрээ тэд гэр бүлийн хүчирхийллийг зогсоохыг нийгэмд уриалах ажээ. Тиймээс энэ үйлсэд нэгдэхийг хүссэн хүмүүсийг хөөргөдөг зул бус энгийн зул, эсвэл лаатай ирж оролцохыг сануулж байна.
Хананы цаана болдог гэр бүлийн хүчирхийлэл гэгч эмзэг бяцхан хүүхдүүд, хүч чадалгүй эмэгтэйчүүдийн сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насанд заналхийлж байдгаараа хамгийн аюултай юм.