-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Өнгөрсөн онд Sony компанийн танилцуулж байсан 2016 оны эхний хагаст хэрэглэгчдийн гар дээр хүрнэ гэжээ. “Морфеус” гэж нэрлэсэн виртуал төхөөрөмжийн шинэ хувилбар 1920 х 1080 пиксел OLED дэлгэцтэй болсон аж.
Хамгийн гол нь 120hz давтамж буюу аливаа видео тоглоомыг 120 fps хурдаар харуулах чадалтай болсон нь өмнөх хувилбараасаа хоёр дахин хүчтэй болжээ. 5,7 инчийн өргөнтэй 100 градусын өнцгөөр харуулах дэлгэц нь 18 миллисекунд тутамд шинэчлэгдэнэ.
Видео тоглоом, кино урлагт цоо шинэ өнгө төрх авч ирж байгаа виртуал төхөөрөмжүүдээс ялгаатай нь та “Морфеус”-ын дэлгэцийг дээш нь сөхөж болох аж.
Өнгөрсөн жилээс эхлэн хөгжүүлэгч нарт зориулан түгээж эхэлсэн тэдний шинэ бүтээгдэхүүнд хүмүүс тун ам сайтай байгаа. Гэхдээ компани үүнийг анх зөвхөн Playstation-д зориулсан туслах бүтээгдэхүүн болгох зорилготой байжээ.
Харин технологийн компаниуд виртуал төхөөрөмжийг эрчимтэй хөгжүүлж эхэлснээр тэд зорилгоо өөрчилсөн гэдэг.