ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Борис Немцовийн хэргийн сэжигтнүүдийг тогтоосон байна. ОХУ-ын Аюулгүй байдлын албанаас мэдээлж буйгаар хэрэг болсон газрын ойролцоо эргүүл хийж явсан машинуудын хяналтын камерын бичлэг дээр тулгуурлан сэжигтнүүдийн зургийг гарган авчээ.
“Одоогийн байдлаар хоёр хүн зургийг авсан. Зурагнаас үзэхэд эдгээр хүмүүс ОХУ-ын өмнөд бүс нутгийн уугуул иргэд гэдэг нь харагдаж байна” гэхээс өөр нарийн мэдээллийг албаны хүмүүс өгөөгүй байна.
Эргэн сануулахад өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Борис Немцовийг Москва хотын төвд буудан хороосон. Халдлага болсон орой Немцов 23 настай Украин загвар өмсөгч бүсгүй Анна Дурицкаятай хамт гүүрэн дээр алхаж явсан.
Дурицкая халдлагаас амьд үлдсэн боловч энэ хэргийн цорын ганц гэрч тэрбээр сэтгэл санааны гүн цочролд орсон бөгөөд хэргийн талаар сайн санахгүй байгаа гэв.
Энэхүү аллагыг Оросын улс төр, дотоод байдалд тогтворгүй бадал үүсгэх гэсэн сайтар зохион байгуулсан хэрэг хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч болон нөлөө бүхий хүмүүс үзэж байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС