"Союз ТМА-13" хөлгөөр сансрын нисгэгчдийн баг 18 дахь удаагийн туршилтаа хийхээр Казахстаны Байконурын талбайгаас өчигдөр амжилттай хөөрлөө. Багийн бүрэлдэхүүнд АНУ-ын сансрын нисгэгч Майкл Финк, Оросын сансрын нисгэгч Юрий Лончаков болон жуулчин Ричард Гэрриот нар багтжээ. Р.Гэрриот нь сансарт аялж буй зургаа дахь жуулчин аж. Ю.Лончаков, М.Финк нар сансарт зургаан сар ажиллах хугацаандаа биофизик, биотехнологийн салбарт тавь гаруй туршилт явуулахаар төлөвлөөд байгаа аж. Харин Р.Гэрриот сансарт арав хоног байх хугацаандаа уурагт кристалыг ургуулах ажлыг явуулах гэнэ. Тэрбээр энэ сарын эцсээр олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Сергей Волков, Олег Кононенко нарын хамт буцаж ирэх юм байна. Сансарт аялахын тулд Ричард Гэрриот 30 сая ам.доллар төлсөн аж. Одоогийн байдлаар Олон улсын сансрын станцад таван жуулчин очсон билээ. 2001 онд Дэнис Тито гэх америк эр сансрын анхны жуулчин болж байсан.
Майкл Финк сансрын нисгэгчдийн багийн ахлагчаар анх удаа - ажиллахаар болсон байна. Тэрбээр энэ тухай онцлохдоо "Багийн ахлагч бол туслахаас илүү үүрэг хүлээх юм. Ахлагч хүн өөрийгөө бус бусдыг ч бодох хэрэгтэй болно. Урьд нь би зөвхөн өөрийнхөө ажлыг л боддог байсан бол одоо хөтөлбөрийнхөө дагуу судалгааныхаа ажлыг амжилттай биелүүлж, олон улсын сансар судлалын станц дээр таатай нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаараа бодох шаардлагатай болж байна" гэжээ. Тэрбээр мөн сэтгэл судлаачтай уулзаж зөвлөгөө авсан тухайгаа ний нуугүй ярьж, түүнтэй хамт нисч буй Оросын сансрын нисгэгч Ю.Лончаковын төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэх тухай лавласан гэнэ. Мөн сансрын тойрог зам дээр зургаан сар байх хугацаанд нисгэгчдийнхээ сэтгэл санааг өөдрөг байлгахын тулд яах тухайгаа ч сэтгэл судлаачаас зөвлөгөө авснаа ярив.
М.Финк урьд нь олон улсын сансрын станцад ажиллаж байхад Геннадий Падалка гэгч агуу багштай байснаа хуучилсан байна. Тэрбээр Г.Падалка бол сансар судлалын түүхэнд хамгийн сайн ахлагч юм гэжээ. М.Финк энэ тухай "Надад үнэхээр аз дайрсан юм. Г.Падалкатай хамт задгай сансарт ажиллаж байхдаа түүний тэсвэр хатуужлыг би үнэхээр биширсэн шүү. Тэрбээр багийн ахлагч яах ёстой талаар зөвлөгөө өгсөн гэв.
41 настай, АНУ-ын Агаарын зэвсэгт хүчний хурандаа М.Финк гурван настайгаасаа эхлэн сансрын тухай мөрөөдөх болсон аж. Тэр үед түүний эх орон нэгт нь Саран дээр анх удаа хөл тавьж байсан түүхтэй гэнэ. Америкийн сансрын нисгэгч тэрбээр финланд гаралтай аж. Түүний хамаатнуудын нэг нь Санкт-Петербургт амьдарч байжээ. Харин тэрбээр өөргийгөө Оросын нисгэгч хэмээн үздэг тухайгаа хуучилсан байна. "Би нутгийнхаа Шаттл хөлгөөр хэзээ ч нисч үзээгүй. Иймээс намайг америкчууд орос гэж дууддаг гээд сансарт байхдаа Америкийн "EMU" хувцастай задгай сансарт гарч байгаагүй тухайгаа хуучилсан байна. Тэрбээр урьд нь Оросын "Орлан-М" хувцастай Союз хөлгөөр нисч байжээ. Мөн энэ хувцастайгаа задгай сансарт дөрвөн удаа гарч байсан аж. Тэрбээр цааш нь ярихдаа "Би үүндээ сэтгэл хангалуун байдаг. Дахиад "Союз" хөлгөөр, "Орлан-М" хувцас өмсөн хөөрөх болсондоо баяртай байна. Энэ бол миний аз юм. Үүнд Орос улсдаа ч их баярлалаа гэж хэлмээр байна" хэмээжээ. М.Финк есөн хүүхэдтэй айлын ууган нь аж. Тэрээр Массачусетийн технологийн сургуульд сурч байхдаа агаарын зэвсэгт хүчнээс тэтгэлэг авдаг байжээ. Сургуулиа дүүргэснийхээ дараа туршигч-нисгэгчээр 30 төрлийн онгоцоор нийт 825 цаг ниссэн юм байна. Сансар судлал, физикийн салбараар магистр цол хамгаалсан тэрбээр 1989 онд Москвагийн агаарын нисэх хүчний сургуульд дадлага хийсэн аж. 2004 онд зургаан сарын хугацаатай МКС-9-ийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан юм. Үүнийхээ дараа задгай сансарт 16 цаг ажиллаж "NASA"-гийн сансрын нисгэгчдийн түүхэнд дээд амжилт тогтоосон байна. Түүнийг "Союз ТМА-13" хөлгөөр хөөрөх үед эхнэр Ренита, мөн хүү, хоёр охин нь Байконураас үдсэн байна.