gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Союз ТМА-13" хөлөг амжилттай хөөрлөө

Дэлхийд
2008-10-13
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2008-10-13
"Союз ТМА-13" хөлөг амжилттай хөөрлөө

"Союз ТМА-13" хөлгөөр сансрын нисгэгчдийн баг 18 дахь удаагийн туршилтаа хийхээр Казахстаны Бай­конурын талбайгаас өчигдөр амжилттай хөөрлөө. Багийн бүрэлдэхүүнд АНУ-ын санс­рын нисгэгч Майкл Финк, Оро­сын сансрын нисгэгч Юрий Лонча­ков болон жуул­чин Ричард Гэрриот нар багт­жээ. Р.Гэр­риот нь сан­сарт аялж буй зургаа дахь жуулчин аж. Ю.Лончаков, М.Финк нар сан­сарт зургаан сар ажиллах хугацаандаа биофизик, био­технологийн салбарт тавь гаруй туршилт явуулахаар төлөвлөөд байгаа аж. Харин Р.Гэрриот сансарт арав хоног байх хугацаандаа уу­рагт кристалыг ургуулах ажлыг явуулах гэнэ. Тэрбээр энэ сарын эцсээр олон ул­сын сансрын станцад ажил­лаж байгаа Сергей Волков, Олег Кононенко нарын хамт буцаж ирэх юм байна. Сан­сарт аялахын тулд Ричард Гэрриот 30 сая ам.доллар төлсөн аж. Одоогийн байд­лаар Олон улсын сансрын станцад таван жуулчин очсон билээ. 2001 онд Дэнис Тито гэх америк эр сансрын анхны жуулчин болж байсан.

Майкл Финк сансрын нисгэгчдийн багийн ахлагчаар анх удаа - ажиллахаар бол­сон байна. Тэрбээр энэ тухай онцлохдоо "Багийн ахлагч бол туслахаас илүү үүрэг хүлээх юм. Ахлагч хүн өөрийгөө бус бусдыг ч бодох хэрэгтэй болно. Урьд нь би зөвхөн өөрийнхөө ажлыг л боддог байсан бол одоо хөтөл­бөрийнхөө дагуу судал­гааны­хаа ажлыг амжилттай бие­лүүлж, олон улсын сансар судлалын станц дээр таатай нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаараа бодох шаард­лага­тай болж байна" гэжээ. Тэр­бээр мөн сэтгэл судлаачтай уулзаж зөвлөгөө авсан тухай­гаа ний нуугүй ярьж, түүнтэй хамт нисч буй Оросын санс­рын нисгэгч Ю.Лончаковын төр­сөн өдрийг хэрхэн тэм­дэглэх тухай лавласан гэнэ. Мөн сансрын тойрог зам дээр зургаан сар байх хугацаанд нисгэгчдийнхээ сэтгэл санааг өөдрөг байлгахын тулд яах тухайгаа ч сэтгэл суд­лаачаас зөвлөгөө авснаа ярив.

М.Финк урьд нь олон улсын сансрын станцад ажил­лаж байхад Геннадий Па­далка гэгч агуу багштай байс­наа хуучилсан байна. Тэр­бээр Г.Падалка бол сансар суд­лалын түүхэнд хамгийн сайн ахлагч юм гэжээ. М.Финк энэ тухай "Надад үнэхээр аз дайрсан юм. Г.Падалкатай хамт зад­гай сансарт ажиллаж байхдаа түүний тэсвэр ха­тууж­лыг би үнэхээр биширсэн шүү. Тэр­бээр багийн ахлагч яах ёстой талаар зөвлөгөө өгсөн гэв.

41 настай, АНУ-ын Агаа­рын зэвсэгт хүчний хурандаа М.Финк гурван настайгаасаа эхлэн сансрын тухай мө­рөөдөх болсон аж. Тэр үед түүний эх орон нэгт нь Саран дээр анх удаа хөл тавьж байсан түүхтэй гэнэ. Аме­рикийн сансрын нисгэгч тэр­бээр финланд гаралтай аж. Түүний хамаатнуудын нэг нь Санкт-Петербургт амьдарч байжээ. Харин тэрбээр өөр­гийгөө Оро­сын нисгэгч хэ­мээн үздэг тухайгаа хуу­чил­сан байна. "Би нут­гийнхаа Шаттл хөл­гөөр хэзээ ч нисч үзээгүй. Иймээс намайг аме­рикчууд орос гэж дууддаг гээд сансарт байхдаа Аме­рикийн "EMU" хувцастай зад­гай сан­сарт гарч байгаагүй тухайгаа хуу­чилсан байна. Тэрбээр урьд нь Оросын "Орлан-М" хув­цастай Союз хөлгөөр нисч байжээ. Мөн энэ хувцас­тай­гаа задгай сансарт дөрвөн удаа гарч байсан аж. Тэрбээр цааш нь ярихдаа "Би үүндээ сэтгэл хангалуун байдаг. Дахиад "Союз" хөл­гөөр, "Ор­лан-М" хувцас өм­сөн хөөрөх болсондоо баяр­тай байна. Энэ бол миний аз юм. Үүнд Орос улсдаа ч их баярлалаа гэж хэлмээр бай­на" хэмээ­жээ. М.Финк есөн хүүхэдтэй айлын ууган нь аж. Тэрээр Массачусетийн тех­нологийн сургуульд сурч байхдаа агаа­рын зэвсэгт хүч­нээс тэт­гэлэг авдаг байжээ. Сур­гуулиа дүүргэснийхээ дараа тур­шигч-нисгэгчээр 30 төр­лийн онгоцоор нийт 825 цаг ниссэн юм байна. Сансар судлал, физикийн салбараар магистр цол хам­гаалсан тэр­бээр 1989 онд Москвагийн агаарын нисэх хүчний сур­гуульд дадлага хийсэн аж. 2004 онд зургаан сарын хуга­цаатай МКС-9-ийн бүрэл­дэхүүнд ажиллаж бай­сан юм. Үүний­хээ дараа зад­гай сан­сарт 16 цаг ажил­лаж "NASA"-гийн санс­рын нис­­гэгчдийн түүхэнд дээд ам­жилт тогтоо­сон байна. Түү­нийг "Союз ТМА-13" хөл­гөөр хөөрөх үед эхнэр Ренита, мөн хүү, хоёр охин нь Бай­кону­раас үдсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан