Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх учиртай. Гэвч консерциумтай хийх гэрээнд талууд тийм амархан гарын үсэг зурахгүй бололтой.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдэл хийн, 1072 ширхэг хувьцааг эзэмшигч 2.1 иргэнээс зөвшөөрөл авах ёстой гэсэн бол Компанийн засаглалын үндэсний зөвлөл ч түүнийг дэмжлээ. Энэ зөвлөл хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор СЗХ-ны харьяанд ажилладаг.
Гэтэл бие даагч гишүүд ч Тавантолгойн гэрээг батлах гэж яарах ёсгүй, ажлын хэсэг байгуулах ёстой гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эрдэнэс тавантолгой компани ашигтай ажиллажээ. Гэтэл яагаад их хэмжээний өртэй Энержи ресурс компани төслийн компанид оролцох ёстой гэж. Өртэй компани яагаад илүү үнэлэгдээд байна вэ? Төрийн компанийг үнэ цэнэгүй болгож харагдуулаад хямд үнээр авах гээд байна уу? 5-8 хувийн роялти татвар авна гэсэн ч 8 хувийн роялти авах ямар ч боломжгүй. Учир нь гадаад зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 210 ам.доллар болсон үед л бид 8 хувийн татвар авна. Эндээс л иргэдийн 1072 ширхэг хувьцаанд хөрөнгө хуваарилах юм шүү дээ. Анхаарах ёстой бас нэг асуудал бол төслийн компанийн борлуулалтын орлого манай банкуудаар дамжих, эсэх. Оюутолгой шиг гадуур дамжаад өнгөрөх юм биш биз” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Бид дахин 4 тэрбум ам.долларын өрөнд орох вий. Гадны 10-аад том компаниас санхүүжилт босгоно гээд байгаа. Газар, ордоо л барьцаална. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол яах вэ? Одоогоор төрийн нийт өрийн ойролцоогоор 30 хувийг (6 тэрбум ам.доллар) Оюутолгойн зэл бүрдүүлж байна” гэсэн юм.