gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэтгэвэр тогтоолгох иргэдийн насны доод хязгаар ижил болно

Засгийн газрын мэдээ
Нийгэм
2015-03-24
0
Twitter logo

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-аар баталсан. Засгийн газраас өргөн барьсан энэхүү төсөл нь 2015-2030 оныг хамрах бөгөөд таван үндсэн бүлэг, есөн дэд бүлэг, 75 заалттай. Эдгээрээс зарим заалтыг онцлон хүргэе.

3.4. Эрэгтэй, эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар ижил байх;
4.4.1. Хүн амын насжилттай уялдуулан эмэгтэйчүүдийн тэтгэвэр тогтоолгох насыг 2017 оноос шат дараатай нэмэгдүүлэх зарчмаар 2027 онд 60 насанд, харин эрэгтэйчүүдийн тэтгэвэр тогтоолгох насыг 2027 онд 62 насанд тус тус хүргэх; хэмээн заажээ.

Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дараагаас эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг ижил болгох ажил эхлэх нь. Олон хүүхэдтэй эхчүүдэд 4.4.3-т заасан “Хүүхэд төрүүлж, хуульд заасан нас хүртэлх хугацаанд асарсан эхчүүдийн хүүхдээ асарсан хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэл төлж, ажилласнаар тооцож, даатгалын сангаас олгох жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийн хугацааг нэмэгдүүлнэ.

Дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн тэтгэврийн насыг 2017 оноос аажмаар нэмэгдүүлж, 2027 онд 55 насанд, цаашид 60 насанд хүргэх” гэсэн заалт хамаатай. Харин ийнхүү тэтгэвэрт гарах насны хязгаарыг уртасгахын зэрэгцээ ахмад настнуудын хөдөлмөр эрхлэх боломжийг хангах үүднээс “Иргэний насан туршдаа суралцах, хөгжих нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй хөдөлмөрлөхийг дэмжин, ахимаг насны иргэдэд тохирсон ажлын байрыг бий болгохыг урамшуулах” гэсэн заалтыг 3.8-д тусгажээ.

Түүнчлэн тэтгэврийн даатгалын хамрах хүрээ хангалтгүй, бага орлоготой малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчид тэтгэврийн даатгалгүй байсаар байгаа. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны 261.7 мянган малчдын дөнгөж 9.1 хувь нь тэтгэврийн даатгалд хамрагддаг гэсэн тоо байна. Тэгвэл уг төслийн 4.3.2-т малчид, бага орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50-иас багагүй хувийг төрөөс хариуцна. Төрөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийг хариуцах хугацааг хуулиар зохицуулна хэмээн заасан бөгөөд 4.3.4. нийгмийн даатгалын байгууллага нь тусгай санд шимтгэл цуглуулах үйл ажиллагааг эрхэлж, даатгуулагчийн өөрөө төлсөн шимтгэл болон төрөөс хариуцан төлсөн шимтгэлийг тухай бүр бүртгэж, даатгуулагчид мэдээлэх талаар тусгасан байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг хуулиар зохицуулах юм.

Тэтгэврийн даатгалын хамрах хүрээ

Түүнээс гадна нэг чухал зүйл бол Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг төслийн 4.2-т олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх тухай тусгажээ. Тухайлбал, 4.2.8-д 1979 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн таван жилийн цалин хөлсний дунджаар тодорхойлж байгааг 2020 оноос нэмэгдүүлж 2025 он гэхэд даатгуулагчийн 10 жилийн цалин, хөлсний дунджид үндэслэн тодорхойлдог болох тухай заажээ.

Цаашид даатгуулагчийн шимтгэл төлсөн нийт хугацааны цалин хөлсний дунджид үндэслэн тэтгэврийг тогтоох, 4.2.6. даатгуулагч тэтгэвэр тогтоолгох насны хязгаарыг хангаж, 10 ба түүнээс дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол өндөр насны тэтгэвэр авах эрхтэй зэрэг заалтыг онцолж болно. Мөн 4.2.17 дахь “эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн хэвшлийн тэтгэврийн нэмэлт даатгалд хувиараа болон ажил олгогчийнхоо дэмжлэгтэйгээр даатгуулж, нэмэгдэл тэтгэвэр авах”, 4.2.21 дэх “хувийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын багцыг хянах, хөрөнгө оруулалтын эрсдэлийг зохицуулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг хувь хүний дансанд шилжүүлэх асуудлыг хуулиар зохицуулах” гэсэн заалтуудыг орхиж болохгүй.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, эрдэс баялаг, барилга зэрэг эрчимтэй өсөлттэй салбарын болон хөдөлмөрийн зах зээл дэх ур чадвартай ажилтны цалин хөлс нь улсын дунджаас хэд дахин өндөр болж, ирээдүйн орлогын баталгаагаа нэмэгдүүлэх зорилгоор тэтгэврийн нэмэлт даатгалд даатгуулах эрэлт хэрэгцээ үүсч буй. Тиймээс цаашид өндөр орлоготой даатгуулагчийн тэтгэврийн хувийн нэмэлт даатгалд даатгуулах эрхийг баталгаажуулж, хувийн тэтгэврийн сангийн харилцааг зохицуулах, эрсдэлээс хамгаалах нөхцөлийг дээрх заалтууд бүрдүүлж буй.

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ 19 ХУВЬ БОЛНО

УИХ-аас 1999 онд баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах бодлогын үндсэн чиглэл”-д “Эдийн засгийн хөгжил тогтворжоогүй, хүн амын бодит орлого хангалттай биш байгаа өнөөгийн нөхцөлөөс шалтгаалан тэтгэврийн даатгалын шимтгэл 19 хувь байгааг ойрын жилүүдэд хэвээр мөрдөнө” хэмээн заасан байсан ч 2008 онд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа энэ заалтыг зөрчиж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулсан байдаг. Тэгвэл Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах шинэ бодлогод “Тэтгэврийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, ахмад настны тэтгэврийг бууруулахгүй байх үүднээс тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос 18-19 хувьд хүргэж, үүнээс ажил олгогч 9-10 хувийг, даатгуулагч есөн хувийг төлөх” хэмээн тусгасан байна.

“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах бодлогын үндсэн чиглэл”-д мөн “Хагас хуримтлалын зарчимд шууд шилжих эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн таатай орчин нөхцөл бүрдээгүй байгааг иш үндэс болгон тэтгэврийн даатгалын хуваарилалтын одоогийн тогтолцоонд нэрийн дансны аргыг хэрэглэж, 2005 оноос хойш хагас хуримтлалын тогтолцоонд шилжих угтвар нөхцөл бүрдүүлнэ” хэмээн заасан нь хэрэгжээгүй явж ирсэн. Тэгвэл энэ удаагийн бодлогодоо дээрх заалтыг тодорхой тусгасан байна.

Тухайлбал, 4.2.5-д 1979 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийг нэрийн дансны тогтолцоонд үндэслэн тогтоох. Энэ тохиолдолд тэтгэврийн хэмжээг тэнцвэртэй байлгах зарчмыг баримтлан холбогдох хуульд тухайн үед нь өөрчлөлт оруулж болно, 4.2.11-т 1979 оноос хойш төрсөн иргэдэд үйлчлэх нэрийн дансны тогтолцоо нь шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа нөхдөг хуваарилалтын санхүүжилттэй байх, 4.2.12-т нэрийн дансны тогтолцооноос олгох өндөр насны тэтгэврийн хэмжээг даатгуулагчийн төлсөн нийт шимтгэлийн хэмжээ, түүнд бодсон хийсвэр хүү, тэтгэвэр авах хугацааны дундаж илэрхийлэлд үндэслэн тогтоох, 4.2.13-т нэрийн дансны тогтолцооноос олгох хөдөлмөрийн чадвар алдсаны болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох аргачлалыг шинэчилж, тэтгэврийг даатгуулагчийн цалин хөлс болон шимтгэлтэй уялдаа бүхий бүрэлдэхүүн хэсэг байхаар өөрчлөх зэргээр тус тус тусгажээ.

Ерөнхийд нь тоймловол ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг бүрдүүлж, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, албан бус салбарт ажиллагчдыг тэтгэврийн орлоготой болгох, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавьсан талаараа төслийг боловсруулсан салбарын сайд онцолжээ.

Энэхүү шинэ бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шат нь 2017-2022 он байх бөгөөд тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг дунд, урт хугацаанд бууруулснаар улсын төсвийн ачаалал багасч, тэтгэврийн даатгалын хамрах хүрээ нэмэгдүүлж, ахмад настан бүр наад захын орлогын баталгаагаар хангагдаж, даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай зохистой хэмжээний тэтгэвэр авах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалтай болж, өндөр орлоготой ажиллагчдад зориулсан хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоотой бий болсноор олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болох зэрэг эерэг үр дагавар бий болно хэмээн тооцсон байна.

Р.Оюунцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан