Энэ жил цас багатай, дулаахан өвөл болж байгаа учраас гэр хорооллын айлууд нүүрс бага түлж байна. Тиймээс агаарын бохирдол өмн өх жилийнхээс төдийлэн өсөөгүй гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Агаарын чанарын хэсгийн ахлах инженер Ш.Нямдаваа хэлэв.
Гэхдээ агаарыг бохирдуулагч олон төрлийн бодис байдаг. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй утаа, тоос, манан бидний нүдэнд харагдсаар л байна. Тиймээс нийслэлийн аль бүсэд агаарын бохирдол хамгийн их байгаа талаар сурвалжиллаа.
“Миний хүүхдүүд гэр хороололд амьдарсныхаа төлөө төрөл бүрийн өвчин тусаж, бохир агаараар амьсгалж байгаад харамсаж байна” хэмээн иргэн Г.Доржсүрэн ярилаа. Тэр бол Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны оршин суугч.
I хорооллын арын дэнжид амьдардаг Г.Доржсүрэнгийнд оройн 19.00 цагийн үед очив. Айл бүр галаа түлдэг энэ цагаар тэдний гэрийн эргэн тойронд битүү утаан хөшиг үүсдэг байна. Тэрбээр “Энэ хавийн шороо тоос болон нүүрсний утаа холилдож, хэдхэн метрийн урд байгаа орон сууц харагдахаа больдог. Өтгөн манан шиг утаанаас болоод урд яваа машиныг харахгүй үе ч бий. Үүнээс болж зам, тээврийн осол гарах нь цөөнгүй” гэв.
Миний хүүхдүүд гэр хороололд амьдарсныхаа төлөө төрөл бүрийн өвчин тусаж, бохир агаараар амьсгалж байгаад харамсаж байна
Орчин үед агаарын бохирдлоос үүдэлтэй “шинэ” төрлийн олон өвчин гарч байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Жишээлбэл, сүүлийн жил үүдэд нярай хүүхдийн 80-90 хувь нь төрөлхийн тархины даралттай байгаа төдийгүй, зүрх судасны өвчнөөр нас барагсдын тоо нэмэгдэж байгааг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны өрхийн эмнэлгийн их эмч Д.Отгонцэцэг хэлэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай улсын агаарын бохирдлыг аюултай хэмжээнээс хэтэрч, гамшгийн хэмжээнд хүрч байгааг сануулсан. Энэ бохирдлын ихэнх хувийг гэр хорооллын нүүрсний утаа эзэлдэг болохыг холбогдох байгууллагууд тогтоожээ. Гэр хороолол ихээр төвлөрсөн газруудын нэг нь дээр дурдсан Сонгинохайрхан дүүргийн I хорооллын хойд дэнж юм.
Тус дүүргийн 30 дугаар хорооны нийгмийн ажилтан Б.Энхням “Манай хороо 1300 гаруй өрх, 6000 орчим хүн амтай. Салхигүй үед I хорооллын айлууд утаанд автдаг. Учир нь уул болон өндөр орон сууц ихтэй учраас утаа сарних боломжгүй. Мөн манай хороонд дандаа гэр хорооллын айлууд амьдардаг. Уг нь иргэдийн санаачилгаар Нийслэлийн иргэдийн төл өөлөгчдийн хурал, Барилга хот байгуулалтын яамтай хамтарч 169 айлыг дахин төлөвлөлт өд хамруулахаар болсон. Тэд орон сууцанд хамрагдсан ч агаарын бохирдол дорвитой буурахгүй л байх” гэв.
Гэр хороолол төвлөрсөн газар агаарын бохирдол их байгаа ч ачаалал ихтэй төв замуудад азот, хүхэр зэрэг хорт бодисын ялгарал хэвийн хэмжээнээс 3-4 дахин өндөр байдаг аж. Учир нь машины түлш, шатахуунаас хүхрийн хий ихээр ялгардаг байна. Хортой ангилалд багтах уг хий амьсгалын замын эрхтэнүүд, уушгинд сөрөг нөлөө үзүүлдэг.
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Эрүүл жаргалан” өрхийн эмнэлгийн их эмч Д.Отгонцэцэг “Агаарын бохирдол их болохоор иргэд нярай хүүхдээ салхилуулах боломж байдаггүй. Тийм учраас хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Эхийн хэвлийд байхдаа ч тэд хүчилтөрөгчөөр дутагддаг. Учир нь жирэмсэн эхчүүд агаарын бохирдлоос болж хүүхдээ хэвийн тээж чадахгүй байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд уушгины хатгалгаанаас болж нас барж буй хүүхдийн тоо эрс нэмэгдэж, багтраа өвчтэй болон харшилтай хүний тоо ч жил ирэх бүр өсөж байна” гэсэн юм.
Нийслэлийн Агаарын чанарын алба, Ус цаг уур орчны хүрээлэнтэй хамтран гэр хороолол төвлөрсөн газруудыг хуваан авч, автомат төхөөрөмж байршуулан, агаарын бохирдлын хэмжээг хянадаг аж. Ус цаг уур орчны хүрээлэнгийн хянадаг байршлуудаас 100 айл, Баянхошуу, Дарь эх, I хороолол орчим агаарын бохирдол хамгийн их гэж гарчээ. 20 гаруй газар байрлах уг төхөөрөмж хүхэрлэг хий, тоосонцор, нүүрстөрөгчийн исэл, азот зэрэг бодис агаарт ямар хэмжээтэй хуримтлагдаж байгааг тогтоодог.
Төхөөрөмж суурилуулсан газруудаас Амгалан, Нисэх, Толгойт, XIX хорооллын агаарын бохирдлыг Нийслэлийн агаарын чанарын албаныхан хариуцаж agaar.mn сайтад мэдээлдэг байна. Уг сайтад мэдээлснээр Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Амгалан орчимд агаар “маш их бохирдолтой” гэж гарсан юм.
Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Амгалан орчимд агаар “маш их бохирдолтой” гэж гарсан юм
Гэтэл манай сонины сурвалжлах багийг Амгаланд очиход агаарын бохирдол тийм ч их байгаагүй бөгөөд оршин суугчид, хорооны ажилтнууд уг мэдээллийг үгүйсгэж байв.
Энэ талаар Баянзүрх дүүргийн VIII хорооны засаг дарга А.Бямбадолгор “Манай хороо 14 мянга гаруй хүн амтай. Гэр хорооллын айлуудын ихэнх нь төслийн зууханд хамрагдсан. Мөн орон сууцанд амьдардаг айл олон бий. Хотын төвөөс зайтай болохоор цөөн оршин суугчтай. Тиймээс бусад дүүргийг бодвол манай хороонд агаарын бохирдол харьцангуй бага” гэв. Амгаланд байрлах Нийслэлийн Агаарын чанарын албаны автомат төхөөрөмж тус газрын хүхэрлэг хийн агууламжийг өндөр хэмжээтэй байгааг тогтоосон аж.
Тус газарт нүдэнд харагдах тоосонцор бага байгаа ч хүхэрлэг хийн хэмжээ ихэссэн байна. Гэхдээ энэ бодисын хэмжээ хэт өндөр байгаа нь эргэлзээтэй учраас Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Агаарын хэсгийн ахлах инженер Ш.Нямдаваа автомат төхөөрөмжийг шалгуулах хүсэлт тавиад байгаа гэсэн.
Э.НЯМДУЛАМ