Өнгөрсөн жил ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ард иргэд санаачилгаараа хандивын аян өрнүүлж, Онцгой байдлын байгууллагад эд материалын болон мөнгөн тусламж үзүүлсэн. Уг хандивын хүрээнд Онцгой байдлын байгууллагын албан ёсны дансанд 1 тэрбум 368 сая төгрөг цугларсан юм.
Энэхүү хандивын мөнгөний зарцуулалтын талаар өчигдөр ОБЕГ-т болсон хэвлэлийн бага хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дэлгэрэнгүй мэдээллээ.
Онцгой байдлын ерөнхий газраас ажлын хэсэг байгуулагдан нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжийн судалгааг гарган эхний ээлжийн худалдан авалтыг хийхээр албан ёсны тендер зарласан.
Уг тендерийн долоон багцад 10 гаруй аж ахуйн нэгж тендер ирүүлснээс 1 багцад 1 аж ахуйн нэгж шалгарч гэрээ байгуулаад байна.
Бусад багцад шаардлагад нийцсэн тендер ирээгүй учраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу дахин нээлттэй тендер зарлан энэ дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тендерийн нээлтийг хийсэн. Одоо үнэлгээг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.