Шөнийн цагаар такси үйлчилгээ авахаар мөнгөлөг цагаан өнгийн Тоёота приүс маркийн автомашинд суусан иргэдийг багажнаас хоёр этгээд гарч ирж хутга тулган боож, эд зүйлсийг нь дээрэмдсэн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсний дагуу шалгажээ.
Тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд автомашины улсын дугаар хулгайлж өөрсдийн Тоёота приус маркийн автомашинд бэхлэн гэмт хэрэг үйлддэг байсан болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон байна.
Уг хэргийн сэжигтнүүдийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр баривчлан шалгаснаар Улаанбаатар хотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байсан, 21-25 насны И, Б, Э нарын бүлэг этгээдүүд үйлддэг байсныг илрүүлэн шалгаж байгаа гэж Нийслэлийн цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга цагдаагийн хошууч Э.Товуудорж мэдээллээ.
Одоогийн байдлаар нийт 8 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд шөнийн цагаар такси үйлчилгээ ашиглахдаа найдвартай дуудлагийн таксигаар үйлчлүүлж амь бие, эд хөрөнгөө хамгаалахыг анхаарууллаа.
Б.Намуунцэцэг