Ирэх зургадугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотод болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд дэлхийн 210 орны 1500 хүүхэд оролцохоор болоод байна.
Дөрөвдүгээр сарын 25-ы өдөр Москва хотод бүх дэлхийн нөхөрлөлийн өдрийг тэмдэглэсэн бөгөөд дэлхийн бусад орнуудад ч тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийн бэлтгэл болгон хийсэн арга хэмжээнд хүүхдүүд хөлбөмбөгийн анхан шатны техникүүдийг суралцан, флашмоб хийгээд зогсохгүй орон орны ёс заншил, соёл уламжлалтай танилцжээ.
Бүх дэлхийн хөлбөмбөгийн нөхөрлөлийн төлөө арга хэмжээ нь Москва хотоос гадна Алжир, Сенегал, Казахстан, Серби зэрэг улсуудад зохиогдсон юм. Өргөн цар хүрээнд зохиогдсон арга хэмжээнд Франц Беккенбауэр, Дидье Дрогба, Андрей Аршавин зэрэг алдартай хөлбөмбөгчид оролцжээ.
Зургадугаар сард Москвад болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын наадамд Монгол улсаас Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар эх орноо төлөөлөн явж, ДАШТ-ий нээлтэд оролцох билээ.