Туркийн эрх баригчид сэтгүүлч Жамал Хашоггигийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэж буй иргэдийг шилжүүлэх хүсэлт гаргажээ. Гэсэн ч Саудын Арабын гадаад хэргийн сайд Адел аль-Жубер “Бид иргэдээ гадаад оронд шилжүүлэн өгөх боломжгүй” хэмээн мэдээллээ.
Туркийн шүүх тус хэрэгт сэжиглэж буй Саудын Арабын Тагнуулын ерөнхий газрын дарга асан Ахмад Аль-Ассириг болон хунтайжийн зөвлөх байсан Сауд Аль-Кахтаниг баривчлах зөвшөөрлийг олгосон. Гэтэл тэднийг Туркийн талд шилжүүлэх боломжгүй болоод байна.
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамал Хашоггиг хөнөөсөн хэрэгт 11 иргэнийг буруутгажээ. Хаант улсын прокурор “Сэтгүүлчийг тус улсын тагнуулын офицерийн тушаалын дагуу хөнөөсөн. Хунтайж Мохаммед Бин Салман тус хэрэгт холбоогүй” гэж мэдэгдсэн юм.
Энэ оны аравдугаар сарын 2-нд сэтгүүлч Жамал Хашогги Истанбул дахь өөрийн консулын газарт амиа алдсан ч хэргийн шалтгаан эцэслэгдээгүй хэвээр байна.
Эх сурвалж: BBC