Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар энэ сарын 21-23-ны хооронд айлчлал хийхээр болжээ.
Энэ айлчлал Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч 1999 оноос хойш ОХУ-д хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог болох юм. Айлчлалын үеэр Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох явц, Солонгосын хойг дахь энх тайван зэрэг асуудлаар ярилцах гэнэ.
“Ерөнхийлөгч Путинтэй хийх уулзалт Солонгосын хойг дахь энх тайван байдлыг дээшлүүлэхийн зэрэгцээ стратегийн хамтын ажиллагаа, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх боломж болох юм” хэмээн Хөх ордноос мэдэгдлээ.
Эх сурвалж: www.reuters.com
Х.Ичинхорлоо