Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендерийн талаар баримтлах бодлогыг танилцуулах семинар өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо.
Энэ салбарт 2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих энэ салббарын жендерийн бодлогыг танилцуулах семинарыг нээж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого жендерийн тэгш байдлын үзэл баримтлалаар баяжиж байна. Энэ нь манай салбарт тулгамдаж буй жендерийн олон асуудал ялангуяа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээ, харилцан адилгүй нөхцөл байдлыг судлан шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж, салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дөхөм болно” хэмээн онцлов.
Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, Монгол Улс ХХАА-н салбарт жендерийн асуудлыг тунхагласан эрх зүйн баримт бичгүүдийг гаргасан. Тэр нь хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын тогтоолыг Монгол Улс санаачилсан юм. Энэ тогтоолыг өнөөдөр дэлхийн 100 гаруй улс хоёр жил тутамд шинэчлэн баталж байгаа.
Энэ тогтоолыг анх санаачилсан эзэд нь Монгол Улс тэр дундаа ХХААХҮ-ийн ажилтан, албан хаагчид гэж харах ёстой. Хоёрдугаарт энэ салбарт зайлшгүй батлах ёстой жендерийн бодлогын агуулга юу гэхээр өнөөдөр бараг гурав дахин хурдацтай өөрчлөгдөж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд манай нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй дасан зохицох, энэ аж ахуйг эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг яаж боломжтойгоор үргэлжлүүлэн явуулахад жендерийн асуудал хөндөгддөг.
Мөн эмэгтэйчүүдийн эрхэлдэг нүүдлиин соёл иргэншил дагасан жижиг дунд үйлдвэрлэл байгаа. Энэ үйлдвэрлэлд ажиллаж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөр эрхлэлтийг яаж уялдуулах, ажлын орчин нөхцөлийг хэрхэн сайжруулах, салбарын хүний нөөцийг хэрхэн бодлого төлөвлөлттэйгээр бэлтгэхэд анхаарах ёстой. Уламжлалт сэтгэлгээгээр хөдөөд бол ихэвчлэн эрэгтэй хүүхдэдээ мал маллах ажлыг даалгадаг. Гэтэл энэ нь буцаад хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, хөвгүүдийн боловсрол, эрүүл мэндийн асуудлыг яаж бусад салбарын бодлоготой уялдууулах нь чухал асуудал юм.
Тэгэхэр ХХАА-н салбарт баримтлах жендерийн бодлогыг батлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Мөн урт хугацаандаа тогтвортойгоор яаж хэрэгжүүлэхэд дөхөм болох бодлого юм гэж хэллээ.
Семинарт тус яам болон түүний харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын төлөөлөл 50 гаруй хүн оролцсон бөгөөд тэдэнд бодлогын баримт бичгийг боловсруулсан Жендерийн зөвлөх багийнхан жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын оролцоонд суурилсан жендерийн үнэлгээг танилцууллаа.
Тус салбарын төрийн албан хаагчдын 40 хувь нь эмэгтэй, 60 хувь нь эрэгтэй. Харин салбарын удирдах ажилтнуудын 72 хувь нь эрэгтэй байна. Малчдын хүйсийн харьцаа алдагдаж, залуу малчдын эзлэх хувийн жин багасчээ. Харин хүнсний болон хөнгөн үйлдвэрийн салбарт эмэгтэйчүүд түлхүү ажиллаж, эрэгтэйчүүдин оролцоо буурч, газар тариалангийн салбарт газар механикжилтын түвшин, таримлын нэр төрлөөр жендерийн ялгарал үүсэж байгааг салбарын удирдлагууд танилцуулав.
Монгол Улсын эдийн засгийн чухал салбарын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг арга зүйг ашиглах боломжтойг мэргэжилтнүүд санууллаа.