УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв. Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Н.Учрал нар маргалдав. УИХ-ын гишүүн Н.Учралын сонгогдсон тойрог болох нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн байрыг шинэчлэх ажил өнөөг хүртэл удааширч байгаа аж. Энэ оны улсын төсөвт 3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэвч БСШУСЯ-наас зарласан тендерт нэг ч компани оролцоогүй аж. Иймд сургуулийн барилгын ажлыг дуусгахын тулд ирэх оны төсөвт дахин 3 тэрбум төгрөг нэмжээ.
Харин Н.Учрал гишүүн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг ажлууд удааширдаг, цаг алддаг. Ер нь бодлого боловсруулах үүрэгтэй яамд тендер зарлах нь буруу гэж шүүмжилсэн юм. Хариуд нь Ц.Цогзолмаа сайд “Н.Учрал гишүүн тусгай зөвшөөрөл авах болохоор сайдаа гээд гүйдэг. Асуудал үүсэнгүүт том үгээр дайрч давшилмааргүй байна. Төсөвт 3 тэрбум гэж заасан бол бид тэр дагуу л тендер зарлах үүрэгтэй. Гэтэл анхнаасаа төслөө дутуу төлөвлөн, судалгааг хангалтгүй хийснээс 3 тэрбум төгрөг хангалтгүй болсон” гэв.
БСШУСЯ энэ онд нийт 272 ажлыг улсын төсвөөр гүйцэтгэх ёстой.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 636 ажил гүйцэтгэхээс 598 дээр нь тендер зарласан. Эдгээрээс 503 ажлын гэрээг л байгуулсан байна. Газар чөлөөлөөгүйгээс бүтээн байгуулалтын ажил хойшилсон тохиолдлууд бий.
Гэрээ байгуулсан бол Сангийн яам төлбөрийг 48 цагийн дотор олгож байна гэж Ч.Хүрэлбаатар сайд онцлов.
Ирэх онд шинэ хөрөнгө оруулалтуудад улсын төсвөөс 750 тэрбум төгрөг зарцуулах юм байна.