СУУРЬШЛЫН БҮСЭД ГАЗАР ХӨДӨЛВӨЛ ГАМШИГ БОЛДОГ
Улаанбаатар хотын төвөөр шавааруулан барьсан өндөр барилгуудыг “ширэнгэн ой”-той зүйрлэж болмоор. Төлөвлөлтгүй, тооцоолоогүй, эмх замбараагүй барьсан энэ олон барилга байгууламж, хүн амын хэт бөөгнөрлөөс үүдэлтэй бий болсон гээд их хотын асуудал их.
Гэвч энэ их суурьшил болон барилга байгууламжийг сүйрүүлэх ноцтой нөхцөл бий болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод газар хөдлөлтийн шинэ хагарал илэрлээ. Энэ хагарлын эхний цэг нь Улаанчулуутын хогийн цэг бол нөгөө нь Богд уулын хойд хормой буюу Скай резорт цанын баазын ойролцоо болох нь тогтоогджээ.
Ийнхүү нийслэлийн яг төв хэсгээр хагарал үүсэхийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал онцолсон удаатай.
Хамгийн аюултай нь энэ хагарал хотын төв дундуур буюу төрийн байгууллага, хүн амын суурьшил хамгийн ихтэй газрыг дайрахыг нь тогтоогджээ.
Японы ЖайКа байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд тус улсын эрдэмтдийн судалгаагаар дээрх хагарлыг илрүүлэв.
Газар хагарлын шугам шулуун байдгийг мэргэжилтнүүд анхааруулсан ба яаж хагарч байгааг ажиглах, мэдэх боломжгүй хэмээн ШУА-ийн одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлах салбарын эрхлэгч М.Өлзийбат хэлж байна. Учир нь тэр шугамын дагуу барилга байгууламж их барьсан учир судалгаа хийхэд тун төвөгтэй байгаа аж.
ХҮНД МЭДРЭГДЭХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ 4-5 УДАА БОЛСОН
Тэрбээр “Уртааш нь тооцоод үзэхээр 30 гаруй км бий. Гэхдээ нэг хагарал мөн эсэхийг судална. Сансраас авсан зурганд юу ч харагдахгүй учир бид ажиглаж чадахгүй. Америкчууд 1960-аад оноос 2-3 жилийн үе шаттайгаар Монголын нутаг дэвсгэрийг бүрхсэн хэмжээний сансрын зураг авч байсан. Японы эрдэмтэд энэхүү хагарлыг илрүүлэхдээ тус тагнуулын зургийг ашиглаж илрүүлсэн хэмээн дам сонссон. Илрүүлэхэд хүндрэлтэй байсан” гэв.
Гол нь хүн ам олноор суурьшсан хотын төвд ийм ноцтой аюул учрахаар буйг нэгэнт тогтоосон тул яаралтай анхаарч үзэх ёстой.
Нийслэл хотод 1950, 1960 онд найман магнитудын газар хөдөлж байсан. Тэр үед хүн ам сийрэг байсан учир мэдэгдээгүй. Харин одоо ийм хэмжээний газар хөдлөлт болоход асар их хэмжээний хохирол учирна гэдгийг мэргэжлийнхэн хэллээ.
Тодруулбал, суурьшлын бүсийн ойролцоо газар хөдөлвөл гамшиг болдгийг дэлхийн бусад оронд болсон газар хөдлөлт баталдаг байна.
Энэ талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах салбарын эрхлэгч М.Өлзийбатаас тодрууллаа.
-Ер нь нийслэл хотод газар хөдлөлтийн хэчнээн хагарал үүсээд байна?
-Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотыг тойроод нийт долоон идэвхтэй хагарал байсан. Тодруулбал, Хустайн, Эмээлт, Шархай, Авдар уул, Гүнжийн болон Багануурын хагарал гэж байдаг. Судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотыг тайван бус газар хөдлөлтийн идэвхтэй нутаг гэж үзсэн.
2005 оноос эхлээд Улаанбаатарт болж байгаа газар хөдлөлт огцом өссөн. Жилдээ 100 гаруй удаа газар хөдөлдөг байсан бол зарим жилд 2800 хүрсэн. Хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт 4-5 удаа боллоо. Жишээлбэл, 2015 онд болсон гүнжийн газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгдсэн.
-Одоо илрээд байгаа хагарал урьд нь илэрсэн хагаралуудтай адилхан уу?
-Яагаад газар хөдлөлт идэвхжив гэдгийг бид судалж үзсэн. Тэгээд зургаан хагарал илрүүлсэн бөгөөд энэ нь 6.5-7.5 магнитуд хүртэлх газар хөдлөлт үүссэн гэдгийг тогтоосон.
Энэ хагарлыг шулуун гэж үзсэн тохиолдолд яг хот дундуур байна гэсэн үг.
Судалгааны үр дүн гарахаар бүх зүйл тодорхой болно. Японы эрдэмтдийн илрүүлсэн хагарал нь бидний үзэж байгаагаар урьд нь илэрсэн хагарлуудтай адилхан байгаа.
Манай судлаачид Богд уулын хэсэгт ажилласан. Хэзээ идэвхжсэн хагарал, газар хөдлөл нь хэзээ болсон, хагарал үүссэн эсэх талаар судалгаа хийж, лабораторийн шинжилгээнд явуулсан. Японы эрдэмтэд энэ оны сүүл юм уу, дараа оны эхээр судалгааныхаа үр дүнг өгөхөө мэдэгдсэн.
-Хагарал илэрсэн учир газар хөдлөлт удахгүй болох магадлалтай гэсэн үг үү?
-Газар хөдлөлт шинээр болсон гэсэн үг биш. Одоогоос хэдэн мянган жилийн өмнө болсон газар хөдлөлтийн ул мөр л дөө. Тухайлбал, Хустайн хагарал гэхэд Улаанбаатар хотод илрүүлээд байгаа хамгийн том идэвхтэй хагарал. Бидний хийсэн судалгаагаар одоогоос 900-1000-аад жилийн өмнө газар хүчтэй хөдөлснөөс цууралт үүссэн гэсэн дүн гарсан.
Ийм хагарал Улаанбаатарт зургааг илрүүлсэн. Цаашид дахин илрэх магадлалтай. Олон жил хийсэн судалгааны үр дүнгээс харахад тухайн үед Улаанбаатарт олон удаагийн хүчтэй газар хөдлөлт болж байсан. Газар хөдлөлт энд тэнд олон цуурал үүсгэдэг. Тиймээс газар хөдлөлт болох магадлалтай гэсэн үг.
Албаны хүн ийн хэлж байна. Шинжлэх ухаанд газар хөдлөлтийг урьдчилан хэлэх боломж байдаггүй бөгөөд хүчтэй газар хөдлөлтийн голомт болно гэдгийг л тогтоодог аж. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт болж байсан газар дахин ийм үзэгдэл давтдагддаг юм байна.