Францад шатахууны үнэ өссөнтэй холбоотой 288 мянга гаруй иргэн Франц даяар 2000 байршилд бямба гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Жагсаалын үеэр нэг иргэн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтсэн байна.
Францын дотоод хэргийн яамны мэдээлснээр 300 иргэнийг байцааж, 157-г нь баривчилжээ.
“Шар хантаазтангууд” хэмээн нэрлэгдээд буй жагсаалд оролцогчид тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макроныг иргэдээ тоолгүй хөсөр хаялаа хэмээн буруутгаж, зарим нь түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна.
Эммануэл Макрон жагсаалын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Сүүлийн үед түүний нэр хүнд унаад байгааг олон нийтийн санал асуулгаас харж болно.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Францад дизель түлшний үнэ 23 хувиар өсөж дунджаар 1 литр нь 1.71 ам.доллар болсон байна. Ийнхүү түлшний үнэ 2000 оноос хойш хамгийн өндөр дүндээ хүрчээ.
Эх сурвалж: BBC