2018 оны улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ЖДҮ эрхлэгчдэд зориулан баталсан. ЖДҮ дэмжих сан дөрөвдүгээр сарын 03-наас 16-ны өдрийн 17.30 цаг хүртэл зээлд хамрагдах хүсэлтэй төслүүдийг хүлээн авчээ.
Нийт 1065 төслийн баримт хүлээж авснаас материал хянах явцад давхардуулан ирүүлсэн болон буцааж авсан төслийн материал 34 байсан байна. Ингээд 1031 төсөл үлдэхэд шаардлага хангасан 498 төсөл байжээ.
Ингээд энэ сарын 08-нд “Төсөл сонгон шалгаруулах хороо” Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, үндэсний хөтөлбөрүүдтэй уялдсан байдлыг харгалзан, бусад шалгуурын дагуу төслүүдийг шалгаруулсан байна.
Хорооны хурлын шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар баталж, нэр бүхий 134 иргэн, аж ахуйн нэгжийн төслүүдийг санхүүжүүлэх болсон байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөртэй уялдсан байдал:
№
|
Үндэсний хөтөлбөрийн нэр |
Төслийн тоо |
1 |
“Монгол мал” үндэсний хөтөлбөр |
18 |
2 |
“Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөр |
14 |
3 |
“Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр |
63 |
4 |
“Ноолуур” үндэсний хөтөлбөр |
2 |
5 |
Бусад |
37 |
|
НИЙТ |
134 |
Төслийг хэрэгжих байршлаар нь авч үзвэл:
№ |
Байршил |
Төслийн тоо |
1 |
Улаанбаатар хот |
54 |
2 |
Аймаг, орон нутаг |
80 |