gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөн ус асгасан хятадуудын хэрэг гурав дахь удаагаа хойшиллоо

Нийгэм
2008-10-01
0
Twitter logo

Химийн хорт болон аюултай бодисыг орон сууцны хороололд хадгалж байсан хятад иргэдийн хэрэг прокурорт шилжээд бас ч үгүй уджээ. Баянгол дүүргийн шүүх өчигдөр уг хэргийг хэлэлцсэн юм. Эрүүгийн хэргийн танхимд уг хэргийг шүүх ажиллагаа явагдсан бөгөөд хурлыг дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Батбаяр даргалж хийлгэсэн юм. Улсын яллагч н.Баярмаа шүүх хурлын үйл ажиллагаанд мэр-гэжлийн хяналтын байцаагчийг оролцуулах шаардлагатай гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд хэлсэн.

Тэрбээр "Мөнгөн усны хөнөөл, хор хохирлыг тайлбарлаж өгөх ёстой мэргэжлийн хүмүүс зайлшгүй байлцах шаардлагатай" гэж байсан. Уг шүүх хуралд хохирогчоор оролцсон Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дээд ахмад Ч.Намсрайжав ч түүний саналыг дэмжиж байгаагаа хэлсэн юм. БНХАУ-ын иргэн Жиан Миний өмгөөлөгч "Хавтаст хэрэгт бүх баримт авагдсан байгаа тул хойшлуулах шаардлагагүй" гэж байсан ч шүүх бүрэлдэхүүн Улсын яллагчийн саналыг хүлээн авсан.

"Богда-Ар" хорооллын XX байранд "Тэн хун" компанийн ажлын байр байрлаж байсан юм. Гуравдугаар сарын 22-ны өдөр компанийн ажилтан шилэн бортого бүхий мөнгөн усыг зөөвөрлөх явцдаа алдаж хагалсан. Хятад ажилчид мөнгөн усыг асгасны дараа түүнийгээ цэвэрлэсэн бөгөөд түүнийгээ ажлын өрөөнөөс гаргах гэж оролдсон байдаг. Түүнийг харсан байрны оршин суугчид цагдаагийн байгууллага болон Шуурхай бүлэг 105-д мэдэгдсэнээр энэхүү хэрэг мандсан.

1.5 кг мөнгөн усыг цэвэрлэхийн тулд дүүргийн цагдаагийн газар болон Нийслэлийн онцгой байдлын газраас тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоон цөөнгүй хоног ажилласан. Мөн Нийслэлийн онцгой комисс уг асуудлаар хуралдаж байсан удаатай. "Тэн хун" компанийн ажлын байр болон агуулахад байх мөнгөн уснаас гадна 20 гаруй төрлийн химийн бодис байсан нь шалгалтаар илэрсэн. Мөн Төв аймгийн Жаргалант сум дахь Герман толгой, Наран толгойд байх "Тэн хун" компанийн уурхайгаас их хэмжээний химийн бодис хураагдсан юм.

С.Ганболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан