Тэрбээр "Мөнгөн усны хөнөөл, хор хохирлыг тайлбарлаж өгөх ёстой мэргэжлийн хүмүүс зайлшгүй байлцах шаардлагатай" гэж байсан. Уг шүүх хуралд хохирогчоор оролцсон Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дээд ахмад Ч.Намсрайжав ч түүний саналыг дэмжиж байгаагаа хэлсэн юм. БНХАУ-ын иргэн Жиан Миний өмгөөлөгч "Хавтаст хэрэгт бүх баримт авагдсан байгаа тул хойшлуулах шаардлагагүй" гэж байсан ч шүүх бүрэлдэхүүн Улсын яллагчийн саналыг хүлээн авсан.
"Богда-Ар" хорооллын XX байранд "Тэн хун" компанийн ажлын байр байрлаж байсан юм. Гуравдугаар сарын 22-ны өдөр компанийн ажилтан шилэн бортого бүхий мөнгөн усыг зөөвөрлөх явцдаа алдаж хагалсан. Хятад ажилчид мөнгөн усыг асгасны дараа түүнийгээ цэвэрлэсэн бөгөөд түүнийгээ ажлын өрөөнөөс гаргах гэж оролдсон байдаг. Түүнийг харсан байрны оршин суугчид цагдаагийн байгууллага болон Шуурхай бүлэг 105-д мэдэгдсэнээр энэхүү хэрэг мандсан.
1.5 кг мөнгөн усыг цэвэрлэхийн тулд дүүргийн цагдаагийн газар болон Нийслэлийн онцгой байдлын газраас тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоон цөөнгүй хоног ажилласан. Мөн Нийслэлийн онцгой комисс уг асуудлаар хуралдаж байсан удаатай. "Тэн хун" компанийн ажлын байр болон агуулахад байх мөнгөн уснаас гадна 20 гаруй төрлийн химийн бодис байсан нь шалгалтаар илэрсэн. Мөн Төв аймгийн Жаргалант сум дахь Герман толгой, Наран толгойд байх "Тэн хун" компанийн уурхайгаас их хэмжээний химийн бодис хураагдсан юм.
С.Ганболд