АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сергей Скрипалийн хордсон хэрэгт ОХУ-ыг буруутгалаа. Тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй холбогдсоны дараа "Энэ бол байж болшгүй хэрэг" гэж онцолсон байна. Дональд Трамп "Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй ярилцсан. Маш харамсалтай үйл явдал болсон байсан. Үүний цаана оросууд байгаа бололтой. Ийм хэрэг гарах ёсгүй. Бид энэ хэргийг бусад орнуудын адил маш чухалчилж авч үзэж байгаа" гэж мэдэгджээ. Үүнээс өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн Франц, Герман тэргүүтэй улс ОХУ-ыг буруутгаж буй Их Британийн байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа юм. Харин ОХУ "Британичууд шударга бус үйлдэл гаргаж байна" гэж үзэж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Энэ хэргийг химийн хорт бодистой тэмцэх олон улсын байгууллагаар шалгуулах хэрэгтэй" гэж мэдэгдлээ.
Харин Их Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсон "ОХУ ямар хариу үйлдэл үзүүлэхийг ажиглана. Оросууд Сергей Скрипальтай холбоотой маш харгис хэрцгий, эгдүүцэл төрүүлэм үйлдэл хийсэн. Бид хариу арга хэмжээгээ авсан. ОХУ амаа хамхиад өөрсдийн мөрийг хөөх хэрэгтэй. Хэрэв авсан арга хэмжээний эсрэг хариу үзүүлбэл, тэр үед нь яахаа шийдвэрлэнэ. Одоогоор хариу үйлдлийг нь дүгнэхэд эрт байна" гэж мэдэгдлээ. Дээрх хэргийн улмаас Их Британи ОХУ-ын 23 дипломатчийг нутгаасаа албадан гаргахаар болсон, мөн ОХУ-ын Засгийн газартай товлосон бүх уулзалтуудаа цуцлах шийдвэр танилцуулсан юм.
Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Британийн нөхөд маань ямар хандлагатай байгаад шуудхан дүгнэлт өгч чадахгүй. Тэгэх боломжгүй. Гэхдээ шударга бус хандаж байна гэж харж байна. Хэрэв шударга байсан бол бидний асууж байгаа бүх асуултуудад хариу өгөх байсан, химийн хорт бодист хордсон хэргийг ном журмынх нь дагуу шалгах байсан" хэмээн онцолсон байна. ЗХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль Англид байхдаа химийн бодист хордсоны улмаас биеийн байдал нь сайнгүй байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ