Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр “AGRO UB PARK”- тай танилцлаа.
Төвийн зургаан дүүргийн, хүнсний ногоо тариалах хүсэлтэй, 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж сурган, чадавхжуулдаг аж. “Тариалалтын технологи, ХАБЭА-н анхан шатны мэдлэг олгох” тэнхимийн сургалт, “Хүлэмжийн нарийн ногоо арчлах, хамгаалах, даршлах практик сургалтад хамруулж байна.
Энэ ажлынтодорхой зардлыг нийслэлээс гаргадаг. Үүнд хүнсний ногоо, нарийн ногооны үр, арчилгаа, усалгаа, тээвэрлэлтийн зардал багтжээ. Иргэд үрээ тариад арчлан, намар хураана. Энд суралцаад хувиараа ногоо тариалах иргэд их юм байна. Энэ онд нийт 800 гаруй өрхийн 50 бүлгийн иргэдийг хамруулжээ.
“Энэ жил 53 га-д тариалалт хийсний 32 га-д төмс, 21 га-д нь хүнсний нарийн ногоо тарьсан байна. Мөн хүлэмжийн ногоо тариалж байна. Нэг хүлэмжээс жилдээ дунджаар 5-8 сая орчим төгрөг олж байна. Үүнийг тухайн бүлгийн иргэд хувааж авдаг. Нэг өрхөөс нэг хүн гэдэг утгаараа нэг өрх дунджаар 3.5-5 сая төгрөгийн орлоготой ажилладаг. Газар хагалахаас авахуулаад эцсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх зардлыг нийслэл даадаг” хэмээн “AGRO UB PARK”-ийн агрономич Ж.Сүрэнжав ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.