Агаар бохирдуулагч нарийн ширхэгт тоосонцор жирэмсэн эмэгтэйн уушгиар дамжин ихэст байрладгийг эрдэмтэд олж тогтоожээ.
Бохир агаар урагт хортой нөлөө үзүүлдэг гэдэг ч тэр үйл явц хэрхэн яаж явагддаг нь өдийг хүртэл тодорхойгүй байв.
Английн эрдэмтэд Лондон хотноо амьдардаг дөнгөж төрсөн эмэгтэйчүүдийн эхсээс тортог хөө болсон нарийн ширхэглэгт тоосонцор илрүүлсэн ба эрдэмтэд эдгээр тоосонцор урагт ч нэвтэрсэн байхыг үгүйсгэхгүй байгаа аж.
Эрүүл мэндийн асуудалтай шинэ үеийн залуус хэдийнэ нас биед хүрээд эхэллээ.
Судалгааны багийн гишүүн, Хатан хаан Мэригийн нэрэмжит их сургуулийн доктор Лиса Мияашита, “Жирэмсэн эмэгтэйн амьсгалж буй бохир агаар, түүний урагт үзүүлэх нөлөө сэтгэл маш ихээр зовоож байна. Боломжтой бол жирэмсэн эмэгтэй аль болох агаарын бохирдол ихтэй газраас зайлсхийх хэрэгтэй.”-г онцолжээ.
Эрдэмтэд эрүүл хүүхэд төрүүлсэн, тамхи татаж байгаагүй таван эмэгтэйн эхсийг шинжилсэн байна. Тэр дундаа эхэс дэх хүний биеийн дархлаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг макрофаг эсийг нарийвчлан шинжилж, түүнээсээ эрүүл мэндэд хортой нян болон агаар бохирдуулагчуудыг ялган авчээ.
Эрдэмтэд микроскопийн тусламжтайгаар 3500 эс дундаас 72 ширхэг хар бараан өнгө бүхий биет олж илрүүлсэн байна. Үүнийгээ өндөр нарийвчлал бүхий цахилгаан микроскопоор шинжлэхэд хүний уушгин дахь макрофаг эсийн дотроос олдож байсан хөө тортог бүхий нарийн ширхэгтэй тоосонцортой адилхан байжээ. Судалгааны үр дүнг батлахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай ч амьтад дээр хийсэн судалгаагаар нарийн ширхэгтэй тоосонцор цусаар дамжин ихэс рүү нэвтэрдэг нь хэдийнэ нотлогдчихсон аж.
Судалгааны багийн гишүүн Норрис Лю, “Бидний олсон нарийн ширхэгт тоосонцор ургийн биед ордог эсэхийг бид одоохондоо мэдэхгүй ч тийм боломж бийг хэлмээр байна. Түүнчлэн тоосонцор заавал ургийн биед орж байж хортой нөлөө үзүүлнэ гэсэн зүйл байхгүй. Агаар бохирдуулагч эхэст дамжаад орчихсон байна гэдэг нь урагт шууд нөлөөлнө.” хэмээн онцолжээ.
Судалгааг Европын амьсгалын замын нийгэмлэгийн Парис хотноо болж буй олон улсын хурлын үеэр танилцуулсан байна. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Мина Гага, “Дэлхийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын хор нөлөөг багасгахын тулд агаарын бохирдлын эсрэг хатуу бодлого шаардлагатай. Эрүүл мэндийн асуудалтай шинэ үеийн залуус хэдийнэ нас биед хүрээд эхэллээ.” хэмээн мэдэгджээ.
ЮНИСЕФ-ын гүйцэтгэх захирал Энтони Лэйк, “Агаар бохирдуулагч бодисууд нялх хүүхдүүдийн хөгжиж буй уушгинд хор хүргээд зогсохгүй хүүхдийн тархинд засч залруулах боломжгүй, насан туршийн уршиг үзүүлж, цаашлаад ирээдүйг нь үгүй хийж байна.” хэмээн ярьжээ.
Өмнө нь хийж байсан судалгаануудаас харахад агаарын бохирдол жирэмсэн эх дутуу эсвэл жингийн дутагдалтай төрөх эрсдэлийг нэмдэг болохыг тогтоосон. Өнгөрсөн арван хоёрдугаар сард нийтэлсэн, томоохон судалгааны ажлын үр дүн ч үүнийг баталсан юм. Судалгаанд Лондон хот дахь 500 мянга гаруй төрөлтийг хамруулж судалсан ба агаарын бохирдлын нөлөө ганцхан уушги, амьсгалын замд нөлөөлөөд зогсохгүйг баталсан билээ.
Өнгөрсөн сард эрдэмтэд агаарын бохирдол хүний сэтгэн бодох чадварыг бууруулдаг болохыг тогтоосон бол 2016 онд агаарын бохирдол үүсгэгч бичил тоосонцор хүний тархинаас олдож байв.
Эх сурвалж: theguardian.com