Хүний нутгаас эрдэм өвөрлөхөөр 19 настайдаа АНУ-ыг зорьсон Түвшинбаярын Түвшинбилэг гэх бүсгүй зохиосон ном нь “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлж, бестселлер болно гэж төсөөлсөн ч үгүй явжээ.
Тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Пашка агсны зээ охин бөгөөд өвөөгийнхөө буянаар гадагшаа явж сурах тохиол олдсонд туйлын их баярлаж явдаг байна. Англи хэлний аялгаасаа ичиж, ангидаа дуугүй суудаг байсан охин хэрхэн өөрийгөө ялан дийлж англи хэлээр ном бичих хүртэл сайжирсныг энэ ярилцлагаас уншаарай. Түүнчлэн эрхэм уншигч таны оюуныг ундаалах “Амазон”-ы бестселлер ном хэрхэн бүтсэн тухай сонирхолтой түүхийг ч өгүүлэх юм.
-Сайн байна уу? Ярилцлагын эхэнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн. Сайн байцгаана уу. Намайг Түвшинбаярын Түвшинбилэг гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. АНУ-ын “Upper Iowa” их сургуульд маркетинг болон санхүүгийн чиглэлээр бакалавр, “Georgetown” их сургуульд үл хөдлөх хөрөнгийн шинжээч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан . Одоо АНУ-ын Виржиниа мужид сүйт залуугийнхаа хамт амьдардаг.
Усыг нь уувал ёсыг нь дага гэдгээр бүгдэд чармайн суралцаж эхэлсэн
-Хэдэн онд анх хилийн дээс алхаж байв. Тухайн үед өөртөө ямар зорилго тавьж байсан бэ?
-Хамгийн анх 2009 оны хавар АНУ-ыг зорьж байлаа. Англи хэлний бэлтгэлд сурч, бакалаврын зэргээ хамгаалах зорилго өвөртлөн нутгаасаа гарч байсан. АНУ-д очихоороо олон найзуудтай болоод кинон дээр гардаг шиг модны доор суугаад ном уншиж, инээлдээд сууна гэж төсөөлдөг байлаа. Гэтэл бодит байдал миний төсөөлснөөс тэс өөр байсан. Би Орос Монголын хамтарсан III сургуулийг төгссөн. Гоц ухаантай мундаг сурагч байгаагүй ч бүх хичээлдээ жигд сайн үнэлгээ авдаг байлаа. Америкт очоод шууд англиар ярина гэж өөртөө итгэлтэй байсан ч хошигнол, хар ярианы хэллэгээс эхлээд сурах ёстой зүйл их байсан. Усыг нь уувал ёсыг нь дага гэдгээр бүгдэд чармайн суралцаж эхэлсэн.
-19 насандаа АНУ-д очиж суралцсан гэхээр АНУ болон Монголын боловсролын систем, заах аргын ялгааг харьцуулан тунгаасан байх гэж бодож байна?
-Тэгэлгүй яах вэ. Манай Монголын сургуулиуд онолд хэт их анхаарч, бас сурагч тус бүрт хүрч ажиллаж чаддаггүй юм шиг санагдсан. Харин АНУ-д сурагчийн үзэл бодол, харах өнцгийг хамгийн чухалд тооцдог. Хүүхдийг чөлөөтэй, уран сэтгэмжтэй бодох орон зай олгодог.
-“Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлсэн “Монгол охины америк түүх” ном хэрхэн бүтэв?
-Эх орноосоо гараад удсан болоод ч тэр үү гадаад үг их ашиглаж ярих гээд байдаг. АНУ-ын сайн туршлагыг Монголдоо хөгжүүлэхийг хүсдэг. Нөгөөтээгүүр хэдий олон жил гадаадад амьдарч байгаа ч яг америк хүн шиг байж чаддаггүй. Ерөнхийдөө хоёр орны соёлын дунд өөрийгөө олох аялалд гарсан гэж хэлж болно. Тиймээс номоо “Almost America” хэмээн нэрлэж өөрийн туршлага, туулж өнгөрсөн замналтайгаа уялдуулан бичье гэж бодсон. Нэг жил гурван сарыг ном бичихэд зарцуулсан.
Тэрбумтан, “Chobani” брэндийн үүсгэн байгуулагч Хамди Улукаяа “номоо хэвлэхээрээ заавал над руу явуулаарай” хэмээн амжилт хүссэн нь надад урам болсон.
Миний номонд АНУ-д амжилтаараа түүчээлж яваа цагаачдын тухай өгүүлнэ. Эхэндээ тэдгээр хүмүүстэй холбогдож, ярилцлага авахыг хүссэн. Гэхдээ маш завгүй амьдралын хэмнэлтэй, тэрбумтнуудтай уулзах завшаан олдоно гэдэг хэцүү. Гэсэн ч шантрахгүйгээр “Microsoft” компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла, Youtube-ийг үүсгэн байгуулагч Стив Чен зэрэг алдартнууд руу холбогдсон. Хэдий тэднээс татгалзсан хариу авсан ч би дотроо баяртай байсан. Харин тэрбумтан “Chobani” брэндийн үүсгэн байгуулагч Хамди Улукаяа надад ярилцлага өгөөгүй ч “номоо хэвлэхээрээ заавал над руу явуулаарай” хэмээн амжилт хүссэн нь надад урам болсон.
-Номоороо дамжуулан уншигчдад хүргэхийг хүссэн гол агуулгыг онцлон дурдвал?
-Нэг өгүүлбэрээр бол Америк дахь цагаач иргэдийг өмөөрсөн ном гэж хэлж болно. Сүүлийн үед улс төрийн зорилгоор цагаачдыг болж бүтэхгүй талаас нь авч үзэх болсон. Энэ номоороо цагаачид Америкийн эдийн засагт ямар том орон зай эзэлдэг, чухал хүмүүс болохыг харуулж, цагаачдыг зөвөөр ойлгох хэрэгтэйг сануулахыг зорьсон. Ном маань хэвлэлтээс гараад монгол уншигчдын гарт хүрэхэд бэлэн болж байгаа. Энгийн үгээр бичсэн тул ойлгоход хялбар. Монгол залуусыг англи хэлээр бичсэн ном гэж төвөгшөөхгүйгээр авч уншаад оюундаа хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна.
-Манай уншигчидтай англи хэл сурсан туршлага, арга барилаасаа хуваалцаач?
-Аливаа гадаад хэлийг сурахын тулд зөв хүрээлэл тогтоох нь чухал. Бүх зүйлд англи хэл хэрэглэхээс өөр аргагүй байдалд өөрийгөө оруулж, өдөр тутамдаа давтсаар байвал хурдан ахиц гарна. Би оюутан байхдаа олон клубд элсэж, боломж бүрийг алдахгүйг хичээдэг байсан нь гадаад хэл сурахад их тус болсон гэж боддог. Анх англи хэлний аялгаасаа ичиж, хичээл дээрээ бараг ярихгүй, дуугүй суудаг байлаа. Харин дараа нь энэ байдлаа аажмаар засаж хичээлдээ идэвхтэй оролцох болсон. Гадаад хэл сурахын тулд мэдэхгүйгээсээ ичих хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
Өвөө минь цэл залуу 35 насандаа “Хөдөлмөрийн баатар” болж олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байв. Барилгын салбарт насаараа зүтгэсэн өвөө минь “барилгын буянаар” гэж ярих дуртай байж билээ.
-Таны хүүхэд насны мөрөөдөл юу байв. Хэнээс үлгэр дуурайл авдаг вэ?
-Багадаа хөтлөгч болно гэж мөрөөддөг байлаа. АНУ-д ирээд энэ мөрөөдөл минь биелэхгүй юм байна гэдгийг эрт ухаарсан. Ээжээсээ урам авч түүн шиг үргэлж эрч хүчтэй, зоригтой байхыг эрхэмлэдэг. Мөн эмээ шигээ эелдэг зөөлөн сэтгэлтэй, өөрийн гэсэн бодолтой байхыг хичээдэг.
-Таныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Пашка агсны зээ охин гэж сонссон. Өвөөгийнхөө тухай дурсвал?
-Би өвөө, эмээ хоёрынхоо хамгийн том зээ. Тийм ч учраас их эрхэлж, дураараа өссөн юм. Өвөө минь цэл залуу 35 насандаа “Хөдөлмөрийн баатар” болж олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байв. Барилгын салбарт насаараа зүтгэсэн өвөө минь “барилгын буянаар” гэж ярих дуртай байж билээ. Миний бие өвөөгийнхөө буянаар гадагшаа явж, их сургууль төгсөж, хүний дайтай хүмүүжил олж авсан гэж боддог.
-Зарим хүн ямар нэг аргаар гадаад руу л явчихвал сайхан амьдрах юм шиг төсөөлөлтэй байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Хүн бүр өөрсдийн зорилго мөрөөдлийг тээгээд л гадаад орныг зорьдог. Монголчууд маань эх орондоо жаргалтай байгаагаа ойлгодоггүй. Ажлаасаа халагдаж, амьдрал хэцүү байсан ч аав, ээж, ах, дүү хамаатан садан гээд очих газар олон. Харин гадаадад байгаа хүмүүст тийм боломж хомс. Хариуцлага гэдэгт суралцаж бүхнийг өөрөө даван туулах чадварт суралцана. Гаднын оронд очлоо гээд бүх зүйл сайхан болно гэсэн юм байхгүй. Тухайн хүн хэр хурдан дасан зохицож, өөрийгөө өөрчилж, хичээл зүтгэл гаргахаас бүх зүйл шалтгаална.
-Цаашдын төлөвлөгөө, ирээдүйн зорилгоосоо манай уншигчтай хуваалцаач?
-Өөрийн гэсэн онлайн бизнестэй болохоор төлөвлөж байна. Шинэ содон зүйлийг эрэлхийлж өөрийгөө олон зүйлд сорьж үзнэ.
-Ирээдүйн Монголыг бүтээх залууст уриалга дэвшүүлбэл?
-Монгол залуус маш мундаг. Гэхдээ хоорондоо өрсөлдөх гээд байдаг. Үүний оронд дэлхийн энтэй сэтгэж, дэлхийн түвшинд өрсөлдөж, амжилт гаргаасай гэж хүсэж байна. Мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гэж хэлэхээс хэзээ ч бүү ай. Мэдсэн, сурснаа харин олон хүнд түгээж хуваалцах хэрэгтэй. Надаас маш олон хүн номоо хэрхэн бичсэн талаар асууж байна. Би аль болох өөрийн мэдлэг туршлагаа цахим хаягаараа дамжуулан хуваалцсаар байх болно.
-Ярилцсанд баярлалаа.