Америкт 19 насандаа анх очиж байсан Билли Түвшинбаяр гэх бүсгүйн бичсэн “Almost American: A Mongolian girl's american story” буюу “Монгол охины америк түүх” ном “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлжээ. Ингэснээр цахим худалдааны платформ “Амазон”-д бестселлер болсон анхны монгол зохиолчтой ном болж байна.
“Монгол охины америк түүх” номд Билли Түвшинбаярын Америк оронд 11 жил амьдарсан түүх болон энэ улсад амьдарч буй цагаач иргэдийн талаар бичсэн ба энэ сарын 12-нд “Амазон” болон “Barnes and Noble” цахим худалдааны платформ дээр албан ёсоор худалдаанд гарчээ.
Цагаачид болон тэдний үр хүүхдүүд Америкийн маш олон амжилттай яваа бизнесүүдийн гарааг тавьж, тус улсын урлаг соёл, эдийн засаг, шинжлэх ухаан болон техник технологийн нээлтүүд зэрэг хамгийн том салбаруудыг авч яваа гэдгийг харуулах зорилгоор энэ номыг бичсэн хэмээн зохиолч бүсгүй онцлон тэмдэглэв.
Хүн бүр “Монгол охины америк түүх” номыг уншиж өөрийн арьс өнгө, өв соёлоос ичиж зовохгүй, харин өөрийн гарал угсаагаараа бахархаж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаасай гэх эрхэм зорилгыг номын агуулгадаа шингээжээ.
Билли Түвшинбаяр “New Degree Press” хэвлэлийн газартай хамтран ажиллаж, тус номоо өлгийдөн авсан байна.
Энэхүү номын цахим хувилбарыг $0.99, хэвлэмэлийг $12.99 худалдаалж буй аж.
GoGo.mn сайт уншигч та бүхэнд “Монгол охины америк түүх” номын зохиолч Билли Түвшинбаяртай хийсэн ярилцлагыг удахгүй хүргэх болно.