Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам ашиглалтад ороод байна. Энэхүү замыг 3 метрийн өргөнтэй, асфальтан хучилттай, гэрэлтүүлэг, амрах талбай, хамгаалалтын хайс, хяналтын камер, зүлэгжүүлэлт, тохижилт зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу бүтээх юм хэмээн албаны хүмүүс мэдэгдэж байв.
Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилсээр буй юм.
Авто замаас зайтай, тасралтгүй үргэлжлэх, аюулгүй, стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх иргэдийн хүсэлтийн дагуу НЗДТГ-аас дараах маршрутад дугуйн зам тавина хэмээн мэдээлж байсан юм. Үүнд:
- Таван шар – Саппоро
- Саппоро – Баянбүрд
- МУБИС – Зүүн 4 зам
- Зүүн 4 зам – Офицеруудын ордон
- Яармагийн гүүр – Маршалын гүүр - Зайсангийн гүүр – Скай Ресорт - Баянзүрхийн товчоо - Налайхын зам багтаж байна.