Хотын захирагч А.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж дууссан гэлээ. Тэд энэ сарын 15-наас эхэлж ажиллах аж. Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажиллаж буй юм.
Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй аж.
Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХМХХ