Оймсондоо авлигын мөнгөө нуусан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товложээ.
Уг хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 908 дугаар магадлалтай, Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, О.Баттөр, Э.Онон, М.Нарангэрэл, Ж.Тэгвандан, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Н.Маржангүл, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Саруул, Н.Гантулга, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, М.Цагаанбаатар, Д.Хандсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Зандансүрэн, Г.Даваасүрэн, Э.Оргил, Т.Чингиз, Л.Төмөрбаатар нарт холбогдох 36 хавтас хэргийг шүүгдэгч Н.Гантулгын өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүгдэгч Н.Маржангүлийн өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа, шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Н.Баярсайханы өмгөөлөгч О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр болсон байна.
Сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг олон нийтэд ил болгосон.
Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон юм.