Швейцарын хөгжлийн агентлагаас “Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” сэдэвт төслийн шалгаруулалтын тендер зарлажээ.
Үүнд дараах сэдвүүд багтана:
- Хүрээлэн буй орчны асуудал хөндсөн
- Уур амьсгалын өөрчлөлтөд нутгийн иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах
- Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөхиүлэн сурталчилсан аль нэг байж болно.
Төсөл сэдвийн дор мэдлэг мэдээлэл хуримтлуулах, санал болгож буй чиглэлээр тогтвортой байдал бий болгохуйц чадавх нэмэгдүүлэх, төслийн ерөнхий хүрээнд шинэлэг, орчин үеийн арга барил, технологийг нэвтрүүлэн асуудлыг шийдвэрлэхээр санал болгосон байна. Төслийг нийт 18 сарын дотор бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай.
Төслийн шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Шалгаруулалтад оролцогчид төслийн ерөнхий төсөөлөл буюу концепц материалыг хавсаргасан маягтыг бөглөн ирүүлнэ. Ирүүлсэн материалуудыг шалгаж, зөвхөн эхний шатанд тэнцсэн оролцогч нарт төслийн иж бүрэн саналыг сүүлийн шалгаруулалтад ирүүлэхийг урих аж.
Оролцогчдод тавигдах шаардлага:
Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд 2 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, төрийн агентлагууд, ашгийн бус, нийгмийн хөгжлийн төлөө байгууллагууд, их дээд сургууль болон судалгааны байгууллагууд байна. Гадаадын байгууллагуудтай хамтарсан байдлаар ирүүлсэн төслийг оролцохыг зөвшөөрнө.
Төсөлд тавигдах шаардлага болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Эх сурвалж: ШХА