ШИНЭ намаас шинэ хуулийн төсөл боловсруулсан талаар өнөөдөр мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ талаар "Монгол Улс 34 том стратегийн ордтой улс орон. Баян Монголын ард түмэн баян амьдрах ёстой. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн зах зээлийн үнэлгээ 300 тэрбум ам.доллар. Төрйин мэдлийн Эрдэнэс-Тавантолгой ХК 15 тэрбум ширхэг хувьцаатай. Иймээс Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг Монголын нийт ард түмэнд 100 хувь өмчлүүлэх хуулийн төслийг ШИНЭ нам санаачилж, өнөөдөр өргөн барихаар боллоо" гэв.
Тус хуулийг өргөн барьж батлуулснаар Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг 100 хувь ард түмэндээ өмчлүүлэх гэж байна. ШИНЭ нам зөвхөн эзэмших эрхийн биш өмчлөх эрхийн хувьцааг гаргах хуулийн төслийг санаачилж байгаа юм. Ингэснээр нэг хүнд ойролцоогоор 4600 ширхэг хувьцаа оногдох бөгөөд энэ нь 266 сая төгрөгтэй тэнцэх өмчлөх эрхийн хувьцаа оногдоно. Дөрвөн хүн амтай гэр бүлд ойролцоогоор нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа оногдох хуулийн төслийг бид өргөн барьж байна. Өрх бүрийг тэрбумтан болгох хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.
Тус хуулийн төслийг ШИНЭ намын эдийн засагчид идэвхтэй ажилласан гэдгийг тэрбээр онцоллоо.