Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Мал тооллого улсын хэмжээнд 12 сарын 7-17-ны хооронд явагдсан бөгөөд урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст 70 сая 949.9 мянган толгой мал тоологдож, Монгол Улс түүхэндээ хамгийн олон малтай болжээ. Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс:
- Адуу- 4 сая 213.8 мянга
- Үхэр- 4 сая 751.7 мянга
- Тэмээ- 472.4 мянга
- Хонь- 32 сая 258.7 мянга
- Ямаа- 29 сая 253.4 мянган толгой тус тус тоологджээ.
“Малчин өрхийн тоо энэ онд 1700-гаар өссөн бол малчдын тоо 2018 онтой харьцуулахад 1.2 хувиар буурсан байна. Мал тооллогын үеэр зөвхөн мал тоолдоггүй, малчдынхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг давхар тоолдог. Судалгаагаар нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээлтэй малчдын дийлэнх буюу 33 хувь нь 35-44 насныхан. Нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна” хэмээн ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Э.Мягмарханд мэдээллээ.