gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын дээд боловсролыг өөрчлөн байгуулах ёстой

Боловсрол
2008-09-03
0
Twitter logo

Бодит байдал
Одоогийн манай дээд боловсролоор олгож буй хичээлийн агуулга нь цаг үеэ даган боловсронгуй болж чадахгүй байгаа. Багш нар нь хоцрогдсон. Тэд хэл­ний бэрх­шээлээс гадна сэт­гэлгээний хоцрогдол­той, цалин пүнлүү нь дөнгөж хо­доодоо аргалдаг, толгой тар­хи бол бүр өн­гөрсөн. Баг­шийг урамшуу­лагч механизм нь хуучнаараа буюу архаг байх тусмаа ал­дартай. Хэдэн хөгшин про­фессорыг "саасан" хэсэг залжин охид. Зарим сургуу­лийн оюутны хүйс­ийн бүтэц нь хачин эг­дүү­тэй. Заримынх нь удирд­лагын бүтэц сонин эв­гүй. Угаасаа л мордохын хазгай гээч болсон байна. Аль 1960-аад оноос л МУИС-ийг хаа гуяар нь таслан жиргэж, хувьчилсны гай ингэж гарав. 1990-ээд оноос хэн дуртай нь ТYЦ-сургууль байгуулав. Улам л лавшраад байх юм даа. Монголын дээд боловс­ролынхон өнгөрсөн 18 жилд их зүтгэсээн. 200 шахам их, дээд сургуультай, 200 мянга хүрэхүйц оюутантай болов. Энэ бол тоо, гэтэл чанар гуай хаачив. Монголоор дүүрэн ажлын байр байхад Монголоор дүүрэн ажилгүй бакалавр-магистр, бас доктор байна гэдэг чинь та бидний ажлын бодит үнэлгээ. Бид жалгаар нэг тарж, зөвхөн амиа хоо­хойлдог нүүдэлчний зандаа хөтлөгдөж, будаагаа буруу замаар тээсэн биш биз. Бараг л тэгсэн болов уу даа. Тэгвэл одоо буцаж таарна, буцахдаа юу тээхэв. Цэцэн үгэнд шо­роо гэжээ.

Хөрш орны туршлага ОХУ-д 1+2 +60 гэсэн мате­матик ихэд газар авч байна. Харин сүүлийн үед дундах хоёрыг нь гурав болгосон сурагтай. Тэгвэл 1+3+60 бол­но. Эдгээр нийл­бэрийг та шууд бодоод 63 юмуу 64 гэж уншуузай. Том гүрний тө­рийн бодлого яалаа гэж тийм хял­бар байх билээ. 1+2+60 гэд­гийг гинж-багц-баг-пирамид гэж ойлгоно. Нэг нь улсын онцгой статустай, үндэстний хэмжээний том сургууль. Тухайлбал МГУ /Москвагийн Улсын Их Сур­гууль/, дундах хоёр нь түүнээс арай багав­тар. Гэхдээ бас л том, бүс нутгийн хэмжээний хоёр их сургууль. Үлдэх 60 нь эдгээр гинжинд орох орон нутгийн бэсрэг дээд сургуу­лиуд юм. Ингээд энэхүү 63 сургууль нь нэг пирамид болно. Тэд нэгд­мэл удирдла­гатай, нэгдмэл зорилготой, нэг хүн, нэг бие, нэг цогц систем болой. Тол­гойлж чадах нь толгойлог, сайхан цээж болох нь цээж болог, бас гэдэс, хөл гэж байж таарна. ОХУ-ын төр ийм пирамидад орохгүй гэж гэ­дийсэн. Эх орон ард түмнээ үл бодогч, хувиа хичээсэн, өөрийгөө тоосон өгөр толгой их, дээд сургуулиудыг хөсөр хаяхаар шийджээ. Тэгсэн чинь хоорондоо хонь, чоно болоод үзэж тарж байсан сургуулиуд нэгдээд ахан дүүс болжээ. Оюуны хүч бөөгнөр­чээ. Их, дээд сургуулиуд нэгдсэнээр даяарчлалын дарамтыг давах, ашиглах сайхан боломж бүрджээ.

БНХАУ-д 1ОО гэдэг тоог бодож олжээ. Энэ чинь аль 10 жилийн өмнөх хэрэг. БНХАУ-ын төр дэлхийд өрсөлдөх 100 шигшмэл их сургуулийг дэм­жинэ гээд тэдгээртээ стан­дарт тогтоогоод өгчихөж. Тэр, энэ сургууль гэж нэр заагаа­гүй аж. Стандарт нь тун өндөр ба аль болох томрох, хамт­рахыг өөгшүүлдэг аж. Олон тооны их, дээд сургуулиуд нэгдэж эхлэв. Оюуны болон шинжлэх ухааны нөөцөө гүй­цээхийн тулд ШУА-ийн ха­рьяа­ны хүрээлэнгүүдтэйгээ ам, хэлээ ололцоод найз нөхөд болоод нэг гэрт орж эхэлсэн байна. Уг нь Их сургууль, Шинжлэх ухааны академи хоёр нь ёстой таар­даггүй байсан гэсэн.

Тооцоо
ОХУ-д 600 гаруй их, дээд сургууль бий гэвэл түүнийг 63-т хуваахад 10 гарна. Тэгэ­хээр 130 сая хүн амтай ОХУ-нь 13 сая хүн тутамд нэг их сургууль гэж тооцжээ. Тэд энэ тоог БНХАУ-аас хуулсан бололтой. Учир нь өмнөд хөрш маань 13 сая хятад хүнд нэг их сургууль гэсэн жишиг мөрддөг байна. Ма­найх энэ жишгийг дага­вал 0. 2 их сур­гуультай байх юм. За яахав, жижиг Монго­лын хэт онцлог, нүүдэлчний жал­гын сэтгэхүйг бодолцоно гээд шаардлагаа 10 дахин сулруулъя. Тэгвэл хоёр болно. Гэтэл Монголд 170.

Зарчим ба арга
БНХАУ болон ОХУ-ын төр нь түмэн олныхоо төлөө ийм буурь суурьтай холын бодлогоор ажиллаж байна. Хоёр хөр­шийн төр "Дэм дэ­мэндээ, дээс эрчиндээ" гэдэг зарчмыг удирдлага болгожээ. Зарчмаа хэрэгжүүлэхийн тулд "нэг завины дүрэм "-ийг ашигла­сан байна. Бурхан гуай хонь, чоно болсон хоёр улстөрчийг да­лайд нэг завин дээр хаячи­хаад "та хоёр хамтарч сэ­лүүрдээд амь гарна уу, хэ­рэлдэж зодолд­соор махчин загасны хоол болно уу, өөрс­дөө л мэд" гэжээ. Хоёр улстөрч юун хэ­рэлдэх, хүчээ нэгт­гэж хамт­ран сэлсээр эрэгт хүрсэн гэдэг

Одоо яах вэ?
Монгол­чууд та бид "Мон­гол Улс" гэдэг нэг завьтай, бас нэг төртэй билээ. Одоо Мон­голын төр түмэн олноо дот­роос нь эвд­рэлцүүлэн сар­ниах бус эв­лүүлэн ойртуулах цаг тулс­ныг ухаарах ёстой. Дэм дэ­мэндээ, дээс эрчин­дээ гэдэг чинь уг нь бидний өвөг дээд­сийн захиас. Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан Yндэс­ний Хөгж­лийн Цогц Бодлого /МУМХЗ сYХЦБ/-д " ...төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийг хотхноор зо­хион байгуулахад дэмжлэг үзүүлэх.."-р тусгажээ. Энэ ажлын хүрээнд эхлээд "Их сургууль" гэсэн стандарт-загвар гаргая. Тус загвар нь орчин үеийн дэлхийн шаард­лагад ойртсон хатуу шал­гууртай, нэгдэх хамтрахыг дэмжих чиглэлтэй байг. 2006-2007 оны хичээлийн жилд төрийн өмчийн 48 сургууль үйл ажиллагаа явуулсан гэ­вэл 1+2+45 гэсэн бүтэцтэй байж болно. Тухайлбал, бай­галь-техник-хүмүүнлэгийн ухааны салбарын харьцаа, багш оюутны тооны доод хязгаар, доктор-магистр-ба­калаврын тооны харьцаа, инновацийн бодит үр дүн ба зардлын харьцаа гэхчилэн. Тэгээд шалгууртаа тохируу­лан одоогийн их, дээд сур­гууль, ШУА-аас хүрээлэн- тэнхим-лаборатори-багшаар нь шигшин авья. Yлдсэнийг нь үйлээрээ болог гээд хаялтай нь биш арга чарга бодож олъё. Сайн, муу нийлж сав дүүрдэг учир­тайг саная. Харин төрийн бус өмчийн сургуулиудын хувьд хуулиа эхэлж гаргаад асууд­лаа шийдье. Энэ мэт асууд­лыг МУМХЗсYХЦБ-н хүрээнд эрдэмт судлаачдын дунд ярьж, тохирч байсан бөлгөө. Уг баримт бичгийн үндэс­лэлд

-Олон улсын стандартад дөхсөн их сургууль хоёрыг байгуулна. Үүнд төрийн ба төрийн бус өмчийн их сур­гууль тус бүр нэг. Энэ хоёр нэгдсэн их сургууль нь оюут­ны хотхон байдлаар зохион байгуулагдах бөгөөд төрийн өмчийн их сургууль нь Зас­гийн газрын шууд харьяалалд байж, шинжлэх ухаан техно­ло­гийн тэргүүлэх чиглэлүү­дээр улс орны хэмжээнд оройлон манлайлна. Төрийн бус өмчийн их сургууль нь га­даад, дотоодын хөрөнгө оруу­лагчдын хамтарсан хувь­­цаат сургууль-компанийн хэлбэ­рээр зохион байгуулагдаж, оюуны их багтаамжит бүтээг­дэхүүний экспортоор төрөл­жинө.

-Одоогийн төрийн өмчит их, дээд сургуулиудыг оновч­той нэгтгэх замаар төрийн өмчийн нэгдсэн их сургуулийг ойрын жилүүдэд багтаан зо­хион байгуулж, хотхны газар, барилгын асуудлыг 2010 онд шийдвэрлэнэ.

-Одоогийн төрийн бус өмчийн их, дээд сургуулиу­дын нэгдэх, томрох үйл ажил­ла­гааг төрийн бодлогоор хө­хиүлэн дэмжиж, хотхон хэл­бэ­рээр хамтарч үйл ажилла­гаа явуулах сонирхолтой сур­гуу­лиудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, улмаар тө­рийн бус өмчийн сонгодог их сургууль бий болох болом­жийг бүр­дүүлнэ (58-р талд ) гэжээ.

Нэмэлт тодруулга: Хэсэг захирал "их сургуулийн хот­хон" гэхээр их сургууль бүр өөрийн гэсэн хотхонтой байх, хотоос гадагш зүг зүг рүү сургуулиа аваад нүүх мэтээр ташаа ойлгожээ. Цогц бодлогод хоёрхон л хотхныг хэлж буй. Одоо сарних цаг биш, нэгдэх цаг. Тэр хотхны нэгийг нь МИС-Монголын их сургууль гэж нэрлэх саналтайгаа зарим ректор хэлж байсан. Бас төрийн бус өмчийн энэ олон сургууль нэгдээд МУНИС-Монгол Улсын нэгдсэн их сургууль гэсэн нэг малгайн дор орвол болохгүй юу. Үүний тулд төрийн бус өм­чийн сургуулийн өмчийн асууд­лыг шийдье. Ерөөсөө төрийн бус өмчийн сургууль байгуулах нь бизнесийн бус буяны үйл гэдгийг хуульчлан баталгаажуулъя. Энэ мэт хийх ажил их байна. Нөхөд өө. Төр их сургуулиудыг зөвхөн хотхноор нэгдэж зохион байгуулагдсан то­хиол­долд л тэтгэнэ гээд гэдийчихвэл бид яахав. Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн шал­гуурт "... тийм тийм салбартай, тө­дөөс доошгүй оюутантай, үүсгэн байгуу­лагч нь тийм хэмжээний өөрийн хөрөнгө­тэй тохиол­долд л сургалт эрхлэх ста­тус олгоно" гээд заачихвал бид яахав. Уг нь төр гуай тэгмээр л байгаа юм даа. Үүнийг Монголын хоёр ерөн­хий гуай УИХ-тай хавсарч байж л хүч хүрнэ. Яам аргагүй жи­жигдэнэ. Бодох нь ээ нь, төрийн бус өмчийн сургуу­лийн хуу­лиа гаргачихаад, өмч хөрөнгө нь хэнийх болохыг нь эхэлж тодруулчихаад, жаахан хү­лээж байгаад, хө­рөнгөтөн үүссэний дараа өдийд сур­гуулиа байгуулж эхэлсэн бол болох байж дээ. Бид яар­ч ээ. Яарахаар даарч л таараа.

Энэхүү материалыг үзэж, санал зөвлөгөө ирүүлсэн доктор,профессор Р.Самъяа, С.Даваа, нарт талархал илэр­хийлье.

Доктор, профессор

Ц.Дэмбэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан