Бодит байдал
Одоогийн манай дээд боловсролоор олгож буй хичээлийн
агуулга нь цаг үеэ даган боловсронгуй болж чадахгүй байгаа. Багш нар нь
хоцрогдсон. Тэд хэлний бэрхшээлээс гадна сэтгэлгээний хоцрогдолтой,
цалин пүнлүү нь дөнгөж ходоодоо аргалдаг, толгой тархи бол бүр өнгөрсөн. Багшийг
урамшуулагч механизм нь хуучнаараа буюу архаг байх тусмаа алдартай.
Хэдэн хөгшин профессорыг "саасан" хэсэг залжин охид. Зарим
сургуулийн оюутны хүйсийн бүтэц нь хачин эгдүүтэй. Заримынх нь удирдлагын
бүтэц сонин эвгүй. Угаасаа л мордохын хазгай гээч болсон
байна. Аль 1960-аад оноос л МУИС-ийг хаа гуяар нь таслан жиргэж, хувьчилсны гай
ингэж гарав. 1990-ээд оноос хэн дуртай нь ТYЦ-сургууль байгуулав. Улам л
лавшраад байх юм даа. Монголын дээд боловсролынхон өнгөрсөн 18 жилд их
зүтгэсээн. 200 шахам их, дээд сургуультай, 200 мянга хүрэхүйц оюутантай
болов. Энэ бол тоо, гэтэл чанар гуай хаачив. Монголоор дүүрэн
ажлын байр байхад Монголоор дүүрэн ажилгүй бакалавр-магистр, бас доктор
байна гэдэг чинь та бидний ажлын бодит үнэлгээ. Бид жалгаар нэг тарж, зөвхөн
амиа хоохойлдог нүүдэлчний зандаа хөтлөгдөж, будаагаа буруу замаар
тээсэн биш биз. Бараг л тэгсэн болов уу даа. Тэгвэл одоо буцаж
таарна, буцахдаа юу тээхэв. Цэцэн үгэнд шороо гэжээ.
Хөрш орны туршлага ОХУ-д 1+2 +60 гэсэн математик ихэд газар авч байна. Харин сүүлийн үед дундах хоёрыг нь гурав болгосон сурагтай. Тэгвэл 1+3+60 болно. Эдгээр нийлбэрийг та шууд бодоод 63 юмуу 64 гэж уншуузай. Том гүрний төрийн бодлого яалаа гэж тийм хялбар байх билээ. 1+2+60 гэдгийг гинж-багц-баг-пирамид гэж ойлгоно. Нэг нь улсын онцгой статустай, үндэстний хэмжээний том сургууль. Тухайлбал МГУ /Москвагийн Улсын Их Сургууль/, дундах хоёр нь түүнээс арай багавтар. Гэхдээ бас л том, бүс нутгийн хэмжээний хоёр их сургууль. Үлдэх 60 нь эдгээр гинжинд орох орон нутгийн бэсрэг дээд сургуулиуд юм. Ингээд энэхүү 63 сургууль нь нэг пирамид болно. Тэд нэгдмэл удирдлагатай, нэгдмэл зорилготой, нэг хүн, нэг бие, нэг цогц систем болой. Толгойлж чадах нь толгойлог, сайхан цээж болох нь цээж болог, бас гэдэс, хөл гэж байж таарна. ОХУ-ын төр ийм пирамидад орохгүй гэж гэдийсэн. Эх орон ард түмнээ үл бодогч, хувиа хичээсэн, өөрийгөө тоосон өгөр толгой их, дээд сургуулиудыг хөсөр хаяхаар шийджээ. Тэгсэн чинь хоорондоо хонь, чоно болоод үзэж тарж байсан сургуулиуд нэгдээд ахан дүүс болжээ. Оюуны хүч бөөгнөрчээ. Их, дээд сургуулиуд нэгдсэнээр даяарчлалын дарамтыг давах, ашиглах сайхан боломж бүрджээ.
БНХАУ-д 1ОО гэдэг тоог бодож олжээ. Энэ чинь аль 10 жилийн өмнөх хэрэг. БНХАУ-ын төр дэлхийд өрсөлдөх 100 шигшмэл их сургуулийг дэмжинэ гээд тэдгээртээ стандарт тогтоогоод өгчихөж. Тэр, энэ сургууль гэж нэр заагаагүй аж. Стандарт нь тун өндөр ба аль болох томрох, хамтрахыг өөгшүүлдэг аж. Олон тооны их, дээд сургуулиуд нэгдэж эхлэв. Оюуны болон шинжлэх ухааны нөөцөө гүйцээхийн тулд ШУА-ийн харьяаны хүрээлэнгүүдтэйгээ ам, хэлээ ололцоод найз нөхөд болоод нэг гэрт орж эхэлсэн байна. Уг нь Их сургууль, Шинжлэх ухааны академи хоёр нь ёстой таардаггүй байсан гэсэн.
Тооцоо
ОХУ-д 600 гаруй их, дээд сургууль
бий гэвэл түүнийг 63-т хуваахад 10 гарна. Тэгэхээр 130 сая хүн амтай ОХУ-нь 13
сая хүн тутамд нэг их сургууль гэж тооцжээ. Тэд энэ тоог БНХАУ-аас хуулсан
бололтой. Учир нь өмнөд хөрш маань 13 сая хятад хүнд нэг их сургууль
гэсэн жишиг мөрддөг байна. Манайх энэ жишгийг дагавал 0.
2 их сургуультай байх юм. За яахав, жижиг Монголын хэт онцлог,
нүүдэлчний жалгын сэтгэхүйг бодолцоно гээд шаардлагаа 10 дахин сулруулъя.
Тэгвэл хоёр болно. Гэтэл Монголд 170.
Зарчим
ба арга
БНХАУ болон ОХУ-ын төр
нь түмэн олныхоо төлөө ийм буурь суурьтай холын бодлогоор ажиллаж
байна. Хоёр хөршийн төр "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэдэг зарчмыг
удирдлага болгожээ. Зарчмаа хэрэгжүүлэхийн тулд "нэг завины дүрэм
"-ийг ашигласан байна. Бурхан гуай хонь, чоно болсон хоёр
улстөрчийг далайд нэг завин дээр хаячихаад "та хоёр хамтарч сэлүүрдээд
амь гарна уу, хэрэлдэж зодолдсоор махчин загасны хоол болно уу, өөрсдөө л
мэд" гэжээ. Хоёр улстөрч юун хэрэлдэх, хүчээ нэгтгэж хамтран сэлсээр
эрэгт хүрсэн гэдэг
Одоо
яах вэ?
Монголчууд та бид "Монгол
Улс" гэдэг нэг завьтай, бас нэг төртэй билээ. Одоо Монголын төр
түмэн олноо дотроос нь эвдрэлцүүлэн сарниах бус эвлүүлэн ойртуулах цаг тулсныг
ухаарах ёстой. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг чинь уг нь бидний өвөг дээдсийн
захиас. Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод суурилсан Yндэсний Хөгжлийн
Цогц Бодлого /МУМХЗ сYХЦБ/-д " ...төрийн болон төрийн бус өмчийн
их, дээд сургуулийг хотхноор зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.."-р
тусгажээ. Энэ ажлын хүрээнд эхлээд "Их сургууль" гэсэн
стандарт-загвар гаргая. Тус загвар нь орчин үеийн дэлхийн шаардлагад ойртсон
хатуу шалгууртай, нэгдэх хамтрахыг дэмжих чиглэлтэй байг. 2006-2007 оны
хичээлийн жилд төрийн өмчийн 48 сургууль үйл ажиллагаа явуулсан гэвэл 1+2+45
гэсэн бүтэцтэй байж болно. Тухайлбал, байгаль-техник-хүмүүнлэгийн ухааны
салбарын харьцаа, багш оюутны тооны доод хязгаар, доктор-магистр-бакалаврын
тооны харьцаа, инновацийн бодит үр дүн ба зардлын харьцаа гэхчилэн. Тэгээд
шалгууртаа тохируулан одоогийн их, дээд сургууль, ШУА-аас хүрээлэн-
тэнхим-лаборатори-багшаар нь шигшин авья. Yлдсэнийг нь үйлээрээ болог
гээд хаялтай нь биш арга чарга бодож олъё. Сайн, муу нийлж сав дүүрдэг учиртайг
саная. Харин төрийн бус өмчийн сургуулиудын хувьд хуулиа эхэлж гаргаад
асуудлаа шийдье. Энэ мэт асуудлыг МУМХЗсYХЦБ-н хүрээнд эрдэмт
судлаачдын дунд ярьж, тохирч байсан бөлгөө. Уг баримт бичгийн
үндэслэлд
-Олон улсын стандартад дөхсөн их сургууль хоёрыг байгуулна. Үүнд төрийн ба төрийн бус өмчийн их сургууль тус бүр нэг. Энэ хоёр нэгдсэн их сургууль нь оюутны хотхон байдлаар зохион байгуулагдах бөгөөд төрийн өмчийн их сургууль нь Засгийн газрын шууд харьяалалд байж, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлүүдээр улс орны хэмжээнд оройлон манлайлна. Төрийн бус өмчийн их сургууль нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтарсан хувьцаат сургууль-компанийн хэлбэрээр зохион байгуулагдаж, оюуны их багтаамжит бүтээгдэхүүний экспортоор төрөлжинө.
-Одоогийн төрийн өмчит их, дээд сургуулиудыг оновчтой нэгтгэх замаар төрийн өмчийн нэгдсэн их сургуулийг ойрын жилүүдэд багтаан зохион байгуулж, хотхны газар, барилгын асуудлыг 2010 онд шийдвэрлэнэ.
-Одоогийн төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын нэгдэх, томрох үйл ажиллагааг төрийн бодлогоор хөхиүлэн дэмжиж, хотхон хэлбэрээр хамтарч үйл ажиллагаа явуулах сонирхолтой сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, улмаар төрийн бус өмчийн сонгодог их сургууль бий болох боломжийг бүрдүүлнэ (58-р талд ) гэжээ.
Нэмэлт тодруулга: Хэсэг захирал "их сургуулийн хотхон" гэхээр их сургууль бүр өөрийн гэсэн хотхонтой байх, хотоос гадагш зүг зүг рүү сургуулиа аваад нүүх мэтээр ташаа ойлгожээ. Цогц бодлогод хоёрхон л хотхныг хэлж буй. Одоо сарних цаг биш, нэгдэх цаг. Тэр хотхны нэгийг нь МИС-Монголын их сургууль гэж нэрлэх саналтайгаа зарим ректор хэлж байсан. Бас төрийн бус өмчийн энэ олон сургууль нэгдээд МУНИС-Монгол Улсын нэгдсэн их сургууль гэсэн нэг малгайн дор орвол болохгүй юу. Үүний тулд төрийн бус өмчийн сургуулийн өмчийн асуудлыг шийдье. Ерөөсөө төрийн бус өмчийн сургууль байгуулах нь бизнесийн бус буяны үйл гэдгийг хуульчлан баталгаажуулъя. Энэ мэт хийх ажил их байна. Нөхөд өө. Төр их сургуулиудыг зөвхөн хотхноор нэгдэж зохион байгуулагдсан тохиолдолд л тэтгэнэ гээд гэдийчихвэл бид яахав. Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн шалгуурт "... тийм тийм салбартай, төдөөс доошгүй оюутантай, үүсгэн байгуулагч нь тийм хэмжээний өөрийн хөрөнгөтэй тохиолдолд л сургалт эрхлэх статус олгоно" гээд заачихвал бид яахав. Уг нь төр гуай тэгмээр л байгаа юм даа. Үүнийг Монголын хоёр ерөнхий гуай УИХ-тай хавсарч байж л хүч хүрнэ. Яам аргагүй жижигдэнэ. Бодох нь ээ нь, төрийн бус өмчийн сургуулийн хуулиа гаргачихаад, өмч хөрөнгө нь хэнийх болохыг нь эхэлж тодруулчихаад, жаахан хүлээж байгаад, хөрөнгөтөн үүссэний дараа өдийд сургуулиа байгуулж эхэлсэн бол болох байж дээ. Бид яарч ээ. Яарахаар даарч л таараа.
Энэхүү материалыг үзэж, санал зөвлөгөө ирүүлсэн доктор,профессор Р.Самъяа, С.Даваа, нарт талархал илэрхийлье.
Доктор, профессор
Ц.Дэмбэрэл