Ажлаа хийж явсан замын цагдааг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан улсын харцага Г.Намсрайжав зодож танхайрсан явдал хоёр жилийн өмнө нэлээд шуугиан тарьсан. Зодуулсан цагдаагийн уруул нь сэтэрч, өрөөсөн нүдний хараа нь муудаж, үүдэн шүднүүд нь хөдөлсөн талаар тухайн үед мэдээлж байв. Түүнээс жилийн дараа мөн л дүрэм зөрчсөн жолооч замын цагдааг зодсон хэрэг гарсан.
Энэ мэт ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдааг хэл амаар доромжлох, зодох явдал цөөнгүй гардаг байна.
Сүүлийн хэдэн жишээг дурдахад, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн байцаагч Э-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан эмэгтэй нүүрийг нь маажсан, Сүхбаатар дүүргийн замын цагдаа Б-г ажил үүргээ гүйцэтгэж явахад нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д машинаараа мөргөсөн, Хан-Уул дүүргийн байцаагч Б-г мөргөж гэмтээсэн зэрэг хэргүүд Замын цагдаагийн газарт бүртгэгджээ.
Хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг замын цагдаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж зогсоодог. Гэтэл цагдаа миний мууг үзэх гэж зогсоолоо гэсэн хандлагаар хэл амаар доромжлох, биед нь халдах, хувцас хэрэглэлийг урах хэргүүд олон гардаг талаар албаныхан хэлж байна.
Нийслэлд 2014 онд ажил үүргээ гүйцэтгэж, уулзварын голд хөдөлгөөн зохицуулж байсан хоёр цагдааг мөргөж гэмтээсэн бол он гарсаар мөн л 32-ын тойрог дээр нэг цагдаа ажил үүргээ гүйцэтгэж яваад мөргүүлсэн байна. Азаар биеийн байдал одоо хэвийн, эмчилгээнд хамрагдан ажлаа хийж байгаа талаар Замын цагдаагийн газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Д.Бат-Эрдэнэ хэлсэн юм.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол ч байдаг талаар тэрээр мөн хэлж байлаа.
Харин мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаар ЗЦГ-ын Дэмжлэг үзүүлэх хэлтэс, хөдөлмөр хамгаалал хариуцсан хүний их эмч Д.Төгөлдөр “Жил бүр Батлан хамгаалах, хууль сахиулахын эмнэлэгтэй хамтран нарийн мэргэжлийн оношлогоо, шинжилгээ хийдэг. Судалгаагаар хамгийн нэн түрүүнд уушгины өвчлөл уушги усжих, уушгины архаг боренхит, хатгалгаа их байдаг. Хоёрдугаарт бөөрний өвчин ордог. Бөөр, зүрхний өвчлөлөөс үүдэн таргалалт, хавагналт их үүсдэг. Гуравдугаарт хүйтэнд даарч удаан хугацаагаар зогссоноос болж үе мөч, нурууны өвчин их байдаг. Мөн стресстэй холбоотойгоор алба хаагч нарт толгойны өвчин, тархины цусан хангамжийн дутагдал үүсэх нь их” гэсэн тайлбар өгсөн юм.
Халуун нар төөнөсөн ч, шороо шуурч, бороо асгарсан ч, цасан шуурга болсон ч ажил үүргээ гүйцэтгэж байдаг замын цагдаа нарын ажил хүнд. Өвөл, зун өглөө үдэш ялгалгүй ажиллаж, машины утаа тортог, сигналын чарлаан, машины дугуйнаас үүсэх тоосонцор, ууртай ширүүн жолооч нарын дунд ажил үүргээ гүйцэтгэж яваа замын цагдаа нар ямар цалин хангамжаар, хэрхэн ажилладаг талаар мэдээлэлтэй танилцана уу.