“Эрдэм транс” ХХК-ийн жолооч, мөнгө хураагч нар ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар хэвлэлийн хурал зарлалаа.
Тус компани 400 гаруй ажилтантай бөгөөд жолоочийн цалин 400 мянга, мөнгө хураагч нарынх 300 мянган төгрөг байдаг аж.
Гэвч үндсэн цалингаа бүтэн өгөхгүй шугам орлогын өр, техник саатлын акт зэрэг өр гаргадаг байна. Өртэй гэсэн шалтгаанаар цалинг нь хасаж, дээр нь жолооч, мөнгө хураагч нарт ээлжийн амралт, өвдсөн тохиолдолд листний мөнгө өгдөггүй аж.
Нөхцөл байдал ямар байгааг үзүүлэх гээд телевиз дуудсан ч жолооч, кондукторууд шатахууны мөнгө аваад тэрэндээ бага шатахуун хийдэг гэсэн тайлбарыг удирдлагууд нь өгдөг учир тэд ийнхүү хэвлэлийнхэнд хандаж байгаа юм байна.
Ажилчдын зүгээс энэ мэт байдлыг эсэргүүцэн халагдах гэхээр нийгмийн даатгалын дэвтрийг нь өгөхгүй байгаа аж.
Тус компанийн мөнгө хураагч Ч.Дэлгэрмаа хэлэхдээ “гуравдугаар сарын 20-нд намайг ажилчдыг турхирсан, захиргааны ажилтанг хэл амаар доромжилсон хэмээн ажлаас халсан. Тэгээд тушаалаа авъя гэхээр та өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байна гээд өргөдөл бич гэдэг. Үнэн зүйл ярьсныхаа төлөө би өөрөө өргөдөл өгч халагдахгүй. Тушаалыг маань бичээд өгчих би хуулиараа явъя гэхээр хуулийн зөвлөхөөс авна, Солонгост явж байгаа хэзээ ирэхийг нь мэдэхгүй гэх юм. Өнөөдөр хоёрдугаар ангийн хүүхэд орлогогүй ээж ааваасаа л мөнгө авдаг. Би ажлаа хийж байгаа болохоор аргагүйн эрхэнд мөнгө хураадаг. Чи өөрөө үр хүүхэдгүй юу, ийм жоохон юмнаас 200 төгрөг авлаа гээд хөдөлмөрчдөд загнуулдаг. Харин ажил дээрээ ирэхээр эсрэгээрээ хүн автобусанд суугаагүйн төлөө загнуулдаг. Орлого хийх гээд өдөрт 5 цаг унтаад ажиллаж байхад автобусанд хүн суугаагүйн төлөө өрөнд ороод явж байна” гэлээ.
Тэд тушааж байгаа орлогын хуулбар, цалингийн мэдээлэл, өрийн хуудсаа үзүүлсэн юм. Компанийн зүгээс 120 мянган төгрөгийн шатахууны мөнгийг 220 мянган төгрөг болгож ирсэнгүй хэмээн өрөнд оруулдаг байна.
Мөн арванхоёрдугаар сард нэг автобусны тормос барихгүйн улмаас гурван машинтай мөргөлдөхөд тухайн жолоочид акт, мөнгө хураагчид орлогын өр тавьсан байна.
“Улсын байгууллагатай өөрсдийгөө жишдэг. "Автобус нэг"-ийн өдрийн орлого 29 мянга байхад манайх 44 мянгаар тавьсан байдаг. Мөн ажлын цаг нь 140-146 байхад хувийн байгууллага 180 цаг байдаг. Зун виза картгүй болохоор орлогоо хийгээд өрөө дарчихдаг учраас дулаан цаг ирэхийг хүлээж бай гээд өчнөөн хүнийг хохироож байна” гэдгийг тус компанийн мөнгө хураагч Н.Одончимэг хэллээ.
Нэг өдөрт “Эрдэм транс” ХХК-ны 107 автобус иргэдэд үйлчилдэг байна.