БНТУ-ын Эрүүл мэндийн яам болон Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА)-ийн төлөөлөгчид энэ сарын 23-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз өнгөрөгч хоёрдугаар сард Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын төлөөлөгчдийн хамтаар Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь судлах, албан уулзалтууд хийх зорилгоор тус аймагт айлчилсан. Тус айлчлалын үр дүнд Туркийн талаас үзүүлэх боломжит дэмжлэг туслалцааг тодорхойлох зорилгоор Туркийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Өвөрхангай аймагт айлчлахаар болсон юм.
Энэ хүрээнд Туркийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллага, Туркийн Эмнэлгийн байгууллага, Газийн Их сургуулийн Анагаах ухааны факультет болон Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА)-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн төлөөлөгчид энэ сарын 24-27-ны өдрүүдэд Өвөрхангай, Архангай аймгуудад ажлын айчлал хийхээр болжээ. Мөн Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба эдгээр төлөөлөгчдийг хүлээн авч уулзах юм. Түүнчлэн Туркийн мэргэжилтнүүд энэ пүрэв гарагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн удирдлагуудтай уулзаж санал солилцоно.
Мөн энэ долоо хоногт Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА)-ийн Дэд тэргүүн Али Маскан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт албаны хүмүүстэй уулзаж, зарим арга хэмжээний нээлтэд оролцоно. Үүнээс гадна Хөвсгөл аймаг, Налайх дүүрэг болон Хархорин хотод судалгаа хийх аж.
Дашрамд хэлэхэд Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА) нь 1994 оноос хойш Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа авуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл олон сая ам.долларын өртөг бүхий төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Улаанбаатар хотод Турк-Монголын цусны төв, Хархорин хотод Хөшөө Цайдамын музей, 46 км бүхий Билгэ Хааны зам, Налайх дүүрэгт 11 км бүхий мэргэн Тонюкукийн зам зэргийг барьж байгуулсан төдийгүй Хөвсгөлийн цаатан иргэдийн цаа бугын цусыг сэлбэх зорилгоор 20 ширхэг цаа буга бэлэглэсэн.